Бие бүрэлдэхүүний сургалт, бэлтгэл

Нийт дуудлагын 112 нь ус цаг уурын гаралтай дуудлага байна

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 19 иргэний амь насыг авран хамгаалсан. Харин гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 12 хүн нас барсан  байна.

Нийслэлийн хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ

Нийслэлийн Онцгой комисс хуралдаж, зургаадугаар сарын 23-ны өдрөөс зургаадугаар сарын 29-ний өдрийн 00:00 цаг хүртэл нийслэлийн гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлыг зэрэгт шилжлээ.

Мэргэжлийн байгууллагаас гаргасан сэрэмжлүүлэг, зөвлөгөө мэдээллийг хүлээн авч, эрсдэлээс сэргийлээрэй

Мөн гол, усны түвшин өмнөх өдрийнхөөс эрс нэмэгдсэн байгаа тул иргэн бүр өөрийн болон өрхийн бэлэн байдлыг хангаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхийг анхааруулж байна.