Өнгөрсөн Мягмар гарагт Өмнөд Калифорни муж даяар гурван том ой хээрийн түймрийн голомт шатаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 25,000 акр талбай шатсан байна. Мөн 65,000 гаруй барилга, байгууламж болон орон сууц өртөх өндөр эрсдэл нүүрлээд байгаа аж.

Тухайлбал, Сан Бернардино муж дахь оройн түймэр, Оранж муж дахь нисэх онгоцны буудлыг дайран өнгөрч буй түймэр, Лос Анжелес муж дахь гүүрний түймэр бүгд хэт хуурайшилт, хэт халалтын улмаас галын тархалт хурдацтай байна гэж албаныхан мэдээлжээ. Тус мужийн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж, аюулгүй бүсэд байрлуулсан ба нийт 56,400 барилга байгууламжийг нүүлгэн шилжүүлэх ажиллагаа хийгдэж байгаа аж.
Newsom мэдээллийн агентлагаас ой, хээрийн түймэртэй тэмцэхэд нийт 2000 гаруй гал сөнөөгч, 200 орчим агаарын болон хуурай замын техник хүч ажиллаж галын аюулыг таван хувиар унтраагаад байгаа талаар мэдээлжээ.
Орчуулсан: Б.Гэрэлзаяа
Эх сурвалж: ABCnews.com
2024/09/11
Шинэ мэдээЦаашид гол мөрөн, нуурын мөсний зузаан эрчимтэй зузаарах хэдий ч нуурын толио, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна.
2024/09/11
Шинэ мэдээУлсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.11.16-2026.11.22) нийслэлийн 5 дүүрэг, 17 аймгийн 27 суманд аюулт үзэгдэл, ослын 74 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
2024/09/11
Шинэ мэдээСургалтад хамрагдах хүсэлтэй иргэнийг 2026 оны 11 дүгээр сарын 11-ээс 11 дүгээр сарын 27-ныг хүртэл хугацаанд Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн 206 тоот өрөөнд бүртгэнэ.