Бие бүрэлдэхүүний сургалт, бэлтгэл

TM телевизийн "Бидний нэг" нэвтрүүлгийн баярын тусгай дугаарт оролцлоо

TM телевизийн "Бидний нэг" нэвтрүүлгийн баярын тусгай дугаарт НОБГ-ын Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч, Үйлчилгээний гавьяат ажилтан Т.Даваадорж оролцлоо.

Баяр наадмаар амрах бус өндөржүүлсэн бэлэн байдлаар ажилладаг тэд

-Би Онцгой байдлын албанд долоо дахь жилдээ ажиллаж байна. Шинэ жилийн баяраар жижүүрт гарч албан үүргээ биелүүлж байсан тохиолдлыг тоолвол цөөнгүй.

Б.Жимсээ:Хамт олны дэмжлэг бол хамгийн том түшиг тулгуур амжилтын буухиаг түүчээлэх “бамбар” гэж хэлмээр байна

Хуучин оноо үдэж, шинэ онтойгоо золгосон эхний өдөр. Сайхан бүхнээ дурсаж, түүнийгээ гэрэлтүүлэн түгээхийн төлөөх эхлэлийн цэг ч гэж хэлж байна. Энэ л сайхан өдрийн nematimes булангийн зочин бол Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн дуудлага хүлээн авагч, ахлах ахлагч Б.Жимсээ. Тэрээр өнгөрөгч 2024 оны Онцгой байдлын байгууллагын “Шилдэг холбоочин”-оор тодорсон юм.