Дорноговь аймгийн хэмжээнд он гарсаар гал түймэр, эрэн хайх, аврах ажиллагаа, газар хөдлөлт болон бусад гамшиг, ослын 18 удаагийн дуудлага бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 18 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг сайжруулах хөтөлбөрийн хүрээнд түрээслээд өмчлөх орон сууцанд дөрвөн алба хаагчийг хамруулсан.

Алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх хүрээнд англи хэлний болоод төлөвлөгөөнд тусгагдсан сургалт, дадлагыг тогтмол зохион байгуулахын зэрэгцээ анги, байгууллагуудад бүтээн байгуулалтын ажлыг хийж байгааг ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуянг ажиллах үеэр танилцууллаа.

Хошууч генерал Г.Ариунбуян, Үндсэн үүргийнхээ хажуугаар өөрсдийн ажиллах орчин, нөхцөлийг сайжруулах, мэдлэг, чадвараа нэмэгдүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж байгааг сайшаагаад Онцгой байдлын байгууллагын хэмжээнд дэвшүүлсэн зорилт, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд алба хаагч бүр идэвх санаачлагатай байхыг үүрэг болгож, ажлын амжилт хүслээ.

2025/03/21
Шинэ мэдээТус бүс нутагт даваа гаргийн байдлаар 1600 орчим удаа афтершок буюу газар хөдлөлтийн дараах чичирхийлэл бүртгэгдсэнээс гадна нэг удаа 5.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ.
2025/03/21
Шинэ мэдээТус шинэчилсэн атлас нь 10 бүлэг, 71 зураглалтай бөгөөд дөрөв дэх удаагийн үндэсний үнэлгээ юм.
2025/03/21
Шинэ мэдээТус форумд 21 аймаг, нийслэл, дүүрэг болон бусад төрийн байгууллагын нийт 120 орчим төлөөлөгч оролцож, байгаль хамгаалалд төрийн албан хаагч эмэгтэйчүүдийн манлайллыг бэхжүүлэхэд чиглэсэн зөвлөмж гаргалаа.