Бие бүрэлдэхүүний сургалт, бэлтгэл

Д.Ганбаатар: Аюулгүй байдал нэгдүгээрт гэдгийг ямагт санаж, бүх зүйлд сэтгэлээсээ хандахыг эрхэмлэдэг

Мөрөөдөлд хязгаар гэж байдаггүй ч түүнд хүрэх оргил нь тийм ч дардан байдаггүй. Өөрийн хичээл зүтгэл, хамт олны дэмжлэг, хэн нэгний урам, зоригоор сүлэлдэж, амжилтаар шагнал болон буцаж ирдэг онцлогтой. Хүүхэд насны дурсамж, аав, ээжийн ажлын онцлог түүнд Онцгой байдлын албанд ажиллах замыг зааж, өдгөө 13 дахь жилдээ зүрх сэтгэлээ зориулан зүтгэж яваа Даваанямын Ганбаатарыг энэ удаагийн nematimes булан онцолж байна. Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн салааны захирагч тэрбээр ахлах дэслэгч цолтой алба хаагч юм.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

СУРВАЛЖИЛГА: Хоёр настайдаа Онцгой байдлын алба хаагч болсон “Бороо” 400 орчим тарвага илрүүлсэн амжилттайгаар тэтгэвэртээ гарах гэж байна

Түүнийг “Бороо” гэдэг. “Бороо” 2018 онд төрсөн. Тэр нэг настайдаа үеийн овчарка гөлөгнүүдээс том биетэй гэдгээрээ ялгарч нохой сургалтын албанд сонгогдож, үнэрч нохой болсон. Улмаар хоёр настайдаа Онцгой байдлын алба хаагч болж өнгөрсөн хугацаанд 400 орчим тарвага илрүүлээд байна. Түүнийг Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангидаа ээлжийн амралттай байх үеэр нь бид очиж дараах сурвалжлагыг бэлтгэсэн юм.