Гамшгаас хамгаалах команд штабын сургууль танхимын сургалтаар эхэллээ

A- A A+

Онцгой байдлын ерөнхий газраас Сүхбаатар аймагт зохион байгуулж байгаа Гамшгаас хамгаалах команд штабын сургууль өнөөдөр аймгийн удирдах бүрэлдэхүүний танхимын сургалтаар эхэллээ.

2025 оны 03 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд зохион байгуулагдах команд штабын сургуульд сургуулийн удирдагч ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг, аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга М.Идэрбат мөн сургуулийн Штабын дарга ОБЕГ-ын Гамшгаас хамгаалах сургалтын газрын дарга, хурандаа Х.Сүхбаатар, аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Б.Анхбаяр болон тус аймгийн Онцгой комисс, сумдын Засаг дарга, орон нутгийн гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүн оролцож байна.

Гамшгийн үеийн удирдлага зохион байгуулалт, төлөвлөлт, харилцан ажиллагаа, штабын бүтэц зохион байгуулалт, аюул, ослын хариу арга хэмжээний талаарх мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор тус сургуулийг зохион байгуулж байгаа юм.

Сүхбаатар аймгийн хувьд хээрийн түймэр, салхи шуурга, ахуйн гал түймэр зонхилон тохиолддог байна. Тодруулбал сүүлийн 10 жилд тус аймгийн хэмжээнд нийт 910 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, осол тохиолдож, үүний улмаас 70 /коронавируст халдвараар-27/ хүн амь насаа алдаж, 37 хүн гэмтэж бэртэн өвчилж, 334.2 мянган толгой мал, амьтан хорогдож, 13 тэрбум төгрөгийн шууд хохирол учирчээ.

Тус аймгийн хэмжээнд хийсэн гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээгээр хээрийн түймэрт өртөх байдал нийт өрхийн 78,9 хувь нь “Их”, 12,3 хувь “Маш их”, ганд өртөх байдал 25,6 хувь нь “Их”, зудад өртөх байдал 21,5 хувь нь дунд шороон шуурганд өртөх байдал 8,4 хувийн “Их эрсдэлтэй” байгааг тооцоолон гаргасан байна.

Энэхүү эрсдэлийн үнэлгээнд суурилан аймгийн Онцгой комисс, Онцгой байдлын газраас хариу арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Тухайлбал энэ удаа зохион байгуулж байгаа команд штабын сургууль юм.

Сургуулийн хүрээнд ОБЕГ-аас томилогдсон ажлын хэсэг “Гамшгийн эрсдэлийг бууруулах чиг үүрэг”, “Гамшгийн үеийн удирдлага, зохион байгуулалт”, “Орон нутгийн гамшгаас хамгаалах төлөвлөлт, хариу арга хэмжээ”, “Ой хээрийн гал түймрийн үеийн удирдлага, зохион байгуулалт, хариу арга хэмжээ” зэрэг сэдвийн хүрээнд танхимын сургалтыг зохион байгуулж байна.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Индонезид 1600 удаагийн чичирхийлэл бүртгэгджээ

Тус бүс нутагт даваа гаргийн байдлаар 1600 орчим удаа афтершок буюу газар хөдлөлтийн дараах чичирхийлэл бүртгэгдсэнээс гадна нэг удаа 5.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ.

Газар нутгийн 81.9 хувь нь цөлжилт, газрын доройтолд өртжээ

Тус шинэчилсэн атлас нь 10 бүлэг, 71 зураглалтай бөгөөд дөрөв дэх удаагийн үндэсний үнэлгээ юм. 

“Ногоон ирээдүйн түншлэл: Эмэгтэйчүүдийн манлайлал” форумд панелистаар оролцлоо

Тус форумд 21 аймаг, нийслэл, дүүрэг болон бусад төрийн байгууллагын нийт 120 орчим төлөөлөгч оролцож, байгаль хамгаалалд төрийн албан хаагч эмэгтэйчүүдийн манлайллыг бэхжүүлэхэд чиглэсэн зөвлөмж гаргалаа.