Бие бүрэлдэхүүний сургалт, бэлтгэл

Техникийн хамтарсан сургалтаар анги байгууллагын болон баруун бүсийн 160 орчим алба хаагч туршлага судаллаа

Техникийн сургалт нь, аврагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, удирдах албан тушаалтан болон томилгоот бие бүрэлдэхүүний гамшигтай тэмцэх аргазүйг нэмэгдүүлж, улмаар тухайн орон нутгийн гамшигтай тэмцэх бэлтгэл, бэлэн байдлыг хангахад чиглэгдсэн бөгөөд харилцан туршлага солилцож, хамтын ажиллагааг өргөжүүлэх ач холбогдолтой байлаа.

Д.Бат-Од:Аавынхаа захиасыг ажил, амьдралынхаа зарчмаа болгосон

- Онцгой байдлын албанд орж байхад аав минь “Миний хүү, өөрийнхөөрөө л байгаарай” гэж захиж байсан. Энэ нь ажил алба, амьдралд гээд бүхий л нөхцөлд өөрийн үнэт зүйл, зарчим, хүн чанараа алдахгүй байх, бусдыг дуурайж хэн нэгэн болох гэж хичээхээс илүү өөрийнхөөрөө зөв явж, хийсэн зүйлдээ эзэн болж, хүлээсэн үүрэгтээ үнэнч байхыг чухалчилсан байсныг он цаг өнгөрөх тусам л ухаарч, ойлгож байна.

Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгт томилгоот 526 бие бүрэлдэхүүн, 60 нэгж техник хэрэгсэлтэйгээр оролцлоо

Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудын бэлтгэл, бэлэн байдал, бие бүрэлдэхүүний хүн нэг бүрийн үүргэвчний зохион байгуулалт, техник хэрэгслийн ашиглалт, холбоо зарлан мэдээллийн дамжуулах ажиллагаа, харилцан ажиллагааны уялдаа холбоо нь гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн үед үүрэг гүйцэтгэхэд чухал үүрэгтэй бөгөөд байнгын бэлэн байхыг шаарддаг онцлогтой юм.