Бие бүрэлдэхүүний сургалт, бэлтгэл

Холбогдох арга хэмжээг нарийвчлан төлөвлөж, хэрэгжүүлэхийг анхааруулав

ОБЕГ-ын Ажиллагааны шуурхай штабаас нийслэл, 21 аймгийн Шуурхай штабтай цахим хурал хийж, цаг үеийн асуудлаар холбогдох үүрэг чиглэлийг өглөө.

Сэлэнгэ, Хөвсгөл аймагт гарсан 10 ойн түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна

Улсын хэмжээнд өнөөдөр /2025.08.04/ 14:00 цагийн байдлаар 10 ойн гал түймэртэй байгаагаас 3 түймрийг цурамд оруулж, 7 түймрийг хяналтад авч, цурамд оруулахаар ажиллаж байна.

Гамшиг, ослын 76 удаагийн дуудлагаар ажиллаж, 160 иргэний амь насыг авран хамгааллаа

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.07.28-08.03/ нийслэлийн 7 дүүрэг, 18 аймгийн 38 суманд аюулт үзэгдэл, ослын 76 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.