Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. Ихэнх нутгаар баруунаас секундэд 4-9 метр, нутгийн хойд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -22...-27 градус, Заг-Байдраг голын эх, Идэр, Сэлэнгэ, Ерөө голын хөндийгөөр -13...-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Хангайн нурууны өвөр бэл орчмоор +4...-1 градус, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд хэсгээр -3...-8 градус, бусад нутгаар -7...-12 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. -7...-9 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 4-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 5-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 6-нд говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 4-нд ихэнх нутгаар секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр, 5, 6-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 04, 05-нд ихэнх нутгаар, 06, 07-нд нутгийн зүүн хагаст хүйтний эрч эрс чангарч Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Орхон, Ерөө, Халх голын хөндийгөөр шөнөдөө -39...-44 градус, өдөртөө -25...-30 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз голын хөндийгөөр шөнөдөө -31...-36 градус, өдөртөө -20...-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -8...-13 градус, бусад нутгаар шөнөдөө -26...-31 градус, өдөртөө -15...-20 градус хүйтэн байна.
Гал түймэр:
Дорнод аймаг, Хэрлэн (Сүмбэр) Ургах нар баг байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10:04 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 52 дугаар ангийн алба хаагчдыг очиход, 6х9 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг, 2х3 метрийн хэмжээтэй үүдний амбаар шатаж байсныгажиллан унтраасан.
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 10 дугаар хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 17:59 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн О-ийн 6х10 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Дархан-Уул аймаг, Дархан сум 18 дугаар баг байшин шатаж байна гэсэн дуудлагыг 22:54 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 54 дүгээр ангийн алба хаагчдыг очиход, 4х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг унтраасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2026/02/03
Шинэ мэдээТалархлыг НИТХ-ын дарга, Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн дарга Б.Баяр, Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга, Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн дарга Б.Батсуурь, Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга, Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн дарга Г.Бат-Орхон нарт Монгол Улсын шадар сайд Х.Ганхуяг гардуулан өглөө.
2026/02/03
Шинэ мэдээМал өвөлжилт нийт нутгийн 50%-д дунд, 11%-д хүндрэлгүй байхаар байна
2026/02/03
Шинэ мэдээЭнэхүү сургалт нь гамшгийн үед хүн амыг нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагааг бодит заавар, зөвлөмж, олон улсын стандартын дагуу төлөвлөхөд чиглэж байгаа бөгөөд Монгол Улсын Засгийн газар, холбогдох байгууллагуудын гамшгийн үеийн хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах, төлөвлөлт хийх чадавхыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.