Бие бүрэлдэхүүний сургалт, бэлтгэл

Хамтарсан комиссын XX хуралдаанаар хамтын ажиллагааны төлөвлөгөөг баталлаа

ОХУ-ын Хабаровск хотноо “Үйлдвэрийн осол, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, тэдгээрийн үр дагаврыг арилгах салбарт хамтран ажиллах тухай “Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх хамтарсан комиссын ээлжит XX  хуралдаан болж, ОХУ-ын Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд, дэслэгч генерал Ккуренков Александр Вячеславович, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нар протоколд гарын үсэг зурлаа.

Малчин өрхийн түвшинд зудыг даван туулах чадавхыг үнэлэх аргачлалыг боловсруулж, багийн дарга нарт хүлээлгэн өглөө

Монгол Улс дахь Австралийн Элчин сайдын яамны захиалгаар ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс “Монгол орны өвлийн гамшигт уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, малчин өрхөд тулгамдаж байгаа асуудал” төслийн хүрээнд “Малчин өрхийн түвшинд зудын эрсдэлийг даван туулах чадавхыг үнэлэх арга зүй” сургалт, семинарыг зохион байгууллаа.

Онцгой байдлын байгууллагын офицер бүрэлдэхүүний 29 хувийг ахлах офицерууд эзэлж байна

ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ц.Ганзориг тус арга хэмжээнд оролцож, хэлсэн үгэндээ “Онцгой байдлын байгууллагын нийт бие бүрэлдэхүүний 29 хувийг ахлах офицер эзэлж байна. Үүнээс 84 хувь нь эрэгтэй, 16 хувь нь эмэгтэй алба хаагч байна. Ахлах офицер бүрэлдэхүүн та бүхэн залгамж, халаагаа бэлтгэх, өөрийн ажлын арга, туршлага, дадлагаар манлайлж, бусдыгаа үлгэрлэх энэ цаг үед хуран чуулж, асуудал, шийдлээ хэлэлцэж, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааг тодотгох санал, хүсэлтээ дэвшүүлнэ гэдэгт итгэлтэй байна.” гэлээ.