Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Ховд аймгийн 2 суманд 0.1 мм, Увс аймгийн 2 суманд 2.4-2.8 см цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс, Ерөө голын хөндийгөөр -20...-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -15...-20 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +1...+6 градус, Алтайн уулархаг нутгаар -3...+2 дулаан, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн зүүн болон хойд хэсгээр -3...-8 градус, бусад нутгаар -10...-15 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө -14...-16 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 24-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 25-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар секундэд 6-11 метр, 24, 26-нд Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор, 25, 27-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө -35...-40 градус, өдөртөө -21...-26 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -30...-35 градус, өдөртөө -16...-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -12...-17 градус, өдөртөө +1...-4 градус, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -6...-11 градус, бусад нутгаар шөнөдөө -23...-28 градус, өдөртөө -11...-16 градус хүйтэн байна. 24-нд Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар өдөртөө дулаарна.
Гал түймэр:
- Хувийн өмчид гарсан: Өмнөговь аймаг, Ханбогд сум Гавилууд 2 дугаар баг “Хайрхан шанд” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 210 км, сумын төвөөс баруун хойд зүгт 49 км/ Малын саравч шатаж байна гэсэн тухай дуудлагыг 09:03 цагт хүлээн авсан. Тус сумын Онцгой байдлын газрын 66 дугаар ангийн алба хаагчдыг очиход, 25х20 хэмжээтэй малын саравчны 5 м2 хэмжээтэй бууц шатаж байсныг унтраасан.
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 10 дугаар хороо гал шатаж байна гэсэн дуудлагыг 16:32 цагт хүлээн авсан. Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход, дулааны шугам хоолойн дулаалгын материалын 2 метр орчим хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Ховд аймаг, Жаргалант сум Бичигт баг байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.23-ны өдрийн 03:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 48 дугаар ангийн алба хаагчдыгг очиход, 8х8 хэмжээтэй 2 давхар байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллан унтраасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2026/02/23
Шинэ мэдээДуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 20 иргэний амь насыг авран хамгааллаа.
2026/02/23
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
2026/02/23
Шинэ мэдээУс цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр хоёрдугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 70 хувьд цастай байна.