Бие бүрэлдэхүүний сургалт, бэлтгэл

Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 4425 иргэний амь нас, 460 орчим тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа

Албаны бэлтгэл, бэлэн байдлыг сайжруулах, алба хаагчдын үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэх хүрээнд 2025 онд улсын төсвөөс техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, тусгай зориулалтын хувцас хэрэглэл худалдан авахад  23.9 тэрбум төгрөгийг батлуулж, хэрэгжилтийг ханган ажиллалаа. Мөн ой хээрийн түймрийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2 удаагийн тогтоолоор нийт 11.7 тэрбум төгрөгийг шийдвэрлүүлэн худалдан авах ажиллагааг зохион байгуулснаар Онцгой байдлын байгууллагын техник, тоног төхөөрөмжийн хангалт 57 хувьд хүрээд байна.

Онцгой байдлын байгууллагын 2025 оны Онцгой гавьяа байгуулсан алба хаагчид

гамшиг, осол, аюулт үзэгдлийн бүс болон хүний гоц халдварт өвчний голомтод аврах, эмчлэх, сувилах, хор уршгийг арилгах, сэргээн босгох ажиллагаанд эр зориг, мэргэжлийн ур чадвар гарган оролцсон долоон алба хаагч тус бүрт 16 сая төгрөгийн мөнгөн урамшуулал олголоо.

Хамтын ажиллагааны санамж бичгийг байгууллаа

Гамшгаас хамгаалах тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Усан замын тээврийн тухай хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газраас Монгол Улсын Далайн захиргаатай хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа.