Гамшгийн эрсдэлийг танин мэдэх, урьдчилан сэргийлэх, аюул эрсдэлийн үед өөрийгөө болон бусдыг хамгаалах мэдээлэл хийлээ

A- A A+

Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг “Аюулгүй амьдрах ухаан” хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын “Оюуны ундраа” цогцолбор сургуулийн 10ё ангийн сурагчдад гамшгийн эрсдэлийг танин мэдэх, урьдчилан сэргийлэх, аюул эрсдэлийн үед өөрийгөө болон бусдыг хамгаалах, гамшгийн үед бэлэн байх сургалт мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр ерөнхий боловсролын  “Оюуны Ундраа” цогцолбор сургуулийн 1235 сурагч, 100 гаруй багш ажилтнууд Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор Онцгой байдлын байгууллагаас өгсөн заавар, зөвлөмжийн дагуу дадлага сургуулилт хийж, Монголын Улаан Загалмай нийгэмлэгээс анхны тусламжийн мэдлэг, чадвар олгох анхан шатны сургалт, дадлагыг зохион байгууллаа. 

Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд байгаль, уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан аюулт үзэгдэл, гамшгийн давтамж, эрчим нэмэгдэх хандлага ажиглагдаж байна. Энэ нь Монгол Улсын хувьд гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах, хүн амыг болзошгүй аюулаас хамгаалах мэдлэг, дадал эзэмшүүлэх ажлыг тогтмол, үр дүнтэй зохион байгуулах шаардлагыг улам бүр нэмэгдүүлж байна.

 

Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургууль нь бүх нийтийн бэлэн байдлыг хангуулах, зарлан мэдээлэх хэрэгслийн бэлэн байдал үйлчлэх хүрээг шалгах, иргэдийг гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэх дохиогоор ажиллуулж сургах, урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах мэдлэг эзэмшүүлэх ач холбогдолтой юм.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Хурандаа Ц.Уранчимэг “WIN DRR LEADERSHIP AWARDS 2026”-ын EXCELLENCE AWARD ангиллын шилдэг 10 эмэгтэйн нэгээр шалгарлаа

Хурандаа Ц.Уранчимэг “WIN DRR LEADERSHIP AWARDS 2026”-ын EXCELLENCE AWARD ангиллын шилдэг 10 эмэгтэйн нэгээр шалгарлаа

Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ

Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ

Улсын нөөцийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр гамшгийн үед шуурхай ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлнэ

Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ