Бие бүрэлдэхүүний сургалт, бэлтгэл

Нутгийн 60 гаруй хувьд бэлчээрийн ургамал цухуйгаагүй байна

Бэлчээрийн ургамлын ургалтын байдал Дундговийн нийт, Ховд, Говь-Алтай, Завханы зарим, Увс, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Төв аймгийн цөөн сумдын нутгаар муу, бусад нутгаар дунд зэрэг байна.  

"Жендэрийн мэдрэмжтэй гамшгаас хамгаалах үйл ажиллагаа" олон талт зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа

Энэхүү арга хэмжээ нь Монгол Улсын гамшгийн эрсдэлийн удирдлагын бодлого, үйл ажиллагаанд жендэрийн үнэлгээ, дүн шинжилгээг нэвтрүүлэх, олон талын оролцоог бэхжүүлэх, цаашдын бодлогын зөвлөмж боловсруулахад чухал ач холбогдолтой гэдгээр онцлог байлаа.

Сургуулийн бэлтгэл ажлыг хангах мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, мэдээлэл хийлээ

Монгол Улсын Шадар сайдын баталсан хуваарийн дагуу Эрүүл мэндийн улсын албанд “Команд штабын сургууль”-ийг зохион байгуулахтай холбогдуулан тус албаны удирдах бүрэлдэхүүн, харьяа байгууллагуудын ажилтан, албан хаагч нарт сургуулийн бэлтгэл ажлыг хангах чиглэлээр  мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч ажиллалаа.