Нутгийн 60 гаруй хувьд бэлчээрийн ургамал цухуйгаагүй байна

A- A A+

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээгээр дөрөвдүгээр сарын 10-ны байдлаар нийт нутгийн 60 гаруй хувьд бэлчээрийн ургамал цухуйгаагүй буюу өмнө жилийн мөн үетэй харьцуулбал зарим нутгаар цухуйлт оройтож байна.

Бэлчээрийн ургамлын ургалтын байдал Дундговийн нийт, Ховд, Говь-Алтай, Завханы зарим, Увс, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Төв аймгийн цөөн сумдын нутгаар муу, бусад нутгаар дунд зэрэг байна.  

Өнгөрсөн арав хоногт агаарын температур ихэнх нутгаар дунджаас 1.1...9.6 градус дулаан, зүүн аймгуудын ихэнх нутгаар дунджийн орчим байв. Хур тунадасны хувьд нийт нутгийн 60 орчим хувьд дунджийн орчим буюу түүнээс бага орсон. 

Салхины хурд тал хээр болон говийн нутгаар түр зуур 18-27 м/с буюу аюултай үзэгдлийн, Баянхонгорын Баянговьд 29 м/с, Ховдын Зэрэг, Говь-Алтайн Шарга, Баянхонгорын Богд, Баянцагаан, Өмнөговийн Цогт-Овоо, Манлайд 28 м/с буюу онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна.

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Хэнтий аймагт ажиллаж, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа

Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Н.Номтойбаяр Монгол Улсын Ерөнхий сайдын 10, 11 дүгээр албан даалгавар, Улсын Онцгой комиссын даргын 03 дугаар тушаалын хэрэгжилт, 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд өнөөдөр (2026.07.31) Хэнтий аймагт ажиллалаа. 

Бүсчилсэн хөгжил, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр санал солилцлоо

Түүнчлэн гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг бэхжүүлэх, олон улсын дэвшилтэт технологи, хиймэл оюун ухааныг бодлого, төлөвлөлтөд нэвтрүүлэх, бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр үр дүнтэй хамтран ажиллахын ач холбогдлыг онцолж, ирэх наймдугаар сард зохион байгуулах “COP 17” бага хурлын бэлтгэл ажлыг Монгол Улсын Засгийн газар эрчимтэй хангаж буйг танилцууллаа. 

Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна

Улсын хэмжээнд он гарсаар долоодугаар сарын 30-ны өдрийн байдлаар усны ослын 92 удаагийн тохиолдол бүртгэгдэж, төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 149 иргэний амь насыг авран хамгааллаа.