Бие бүрэлдэхүүний сургалт, бэлтгэл

Аюулгүй байдлаа хангаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхийг зөвлөж байна

Мөн Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөө шөнө /2025.10.15-16/ Баянхонгорын хойд, Архангай, Төв аймгийн өмнөд, Өвөрхангай, Дундговийн нутгаар, 16-нд Төв, Хэнтийн өмнөд, Говьсүмбэр, Дундговь, Сүхбаатар аймгийн нутгаар ахиухан хэмжээний цас орно. Дундговь, Говьсүмбэр, Сүхбаатарын нутаг, Өвөрхангайн зүүн, Төв, Хэнтийн өмнөд, Дорноговийн хойд хэсгээр цасан шуурга шуурнах тул иргэд, тээвэрчид та бүхэн аюулгүй байдлаа хангана уу.

Шилдэг ахлах офицер, илтгэгч нарын шагналыг гардууллаа

Онцгой байдлын байгууллагын “Шилдэг ахлах офицер” шалгаруулах тэмцээнд НОБГ-ын БЗД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн захирагч, хошууч Н.Төрбат шалгарсан бол “Ахлах офицерын манлайлал ба удирдах ур чадвар” илтгэлийн уралдаанд ОБЕГ-ын Захиргаа, эрх зүй, хүний нөөцийн газрын хуулийн зөвлөх, хошууч Г.Алтансүх тэргүүлсэн билээ.

Шилдэг инновацын бүтээл, брэнд бүтээгдэхүүнийг танилцууллаа

"Ахлах офицерын жил"-ийн хүрээнд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагууд шилдэг бүтээлийн уралдааныг зохион байгуулж, шилдгээр шалгарсан инновацын бүтээл болон брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэнг чуулга уулзалтын үеэр оролцогчдод танилцууллаа.