Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Булган аймгийн 1 суманд /0.0 мм/, Өвөрхангай аймгийн 4 суманд /0.1-0.5 мм/, Сэлэнгэ аймгийн 1 суманд /0.0 мм/, Хэнтий аймгийн 4 суманд /0.1-0.3 мм/ цас орж, бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр бороо, нойтон цас, цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +5...+10 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +19...+24 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр +15...+20 градус, бусад нутгаар +10...+15 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өмнөх өдрөөс +8 градусаар дулаарч +11...+13 градус дулаан байна.

Төлөв байдал: 17-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 18-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 17-нд Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор, 18-нд ихэнх нутгаар, 19-нд нутгийн зүүн хагаст секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар дулаарч, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -5...-10 градус хүйтэн, өдөртөө +5...+10 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +18...+23 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +23...+28 градус, бусад нутгаар шөнөдөө -3...+2 градус, өдөртөө +12...+17 градус дулаан байна. 18-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 19-нд ихэнх нутгаар эрс сэрүүснэ.

Гал түймэр:

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 41 дүгээр хороо амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 07:44 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход, иргэн Э-ийн 5х6 метрийн хэмжээтэй цайны газрын залгаа 2х2 метрийн хэмжээтэй амбаарын дээврийн хэсэг шатаж байсныг  ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 24 дүгээр хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 18:14 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 74 дүгээр ангийн  алба хаагчдыг очиход, эзэмшигч тодорхойгүй 5х7 метрийн хэмжээтэй байшин бүрэн, мөн 0.05 га талбайд өнжмөл шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 20 дугаар хороо гал гарч байна гэсэн дуудлагыг 21:32 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход, 18х40 метрийн хэмжээтэй арьс, шир боловсруулах үйлдвэрийн дээврийн 5х10 метрийн хэмжээтэй хэсэг шатаж байсныг  ажиллаж унтраасан.

Увс аймаг, Улаангом сум 1 дүгээр баг, Чандмань хорооллын 25 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.16-ны өдрийн 04:49 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 41 дүгээр ангийн алба хаагчдыг очиход, иргэн Б-ийн 5 ханатай гэр, эд зүйлийн хамт бүрэн шатаж байсныг ажиллан унтраасан.

Ой, хээрийн түймэр:

Сүхбаатар аймаг, Асгат сум Дөхөм багийн “Улаан хавцал" гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 51 км-т, сумын төвөөс урд зүгт 6 км-т/ Хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.14-ний өдрийн 15:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Дөхмийн уурхайд ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан Дундговь аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийнхан, “Цагаан залаат” ХХК-ийн нийт 53 хүн, 10 автомашинтай хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 04.14-ний өдрийн 21:40 цагт цурамд оруулан, 04.15-ны өдрийн 17:15 цагт унтраасан. Аварсан эд хөрөнгө: Малчин Б-ын 4 ханатай 1 гэр, Б-ын 5 ханатай 1 гэр, Б-ийн 4 ханатай 1 гэрийг авран хамгаалсан. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 2000 га талбай өртөж шатсан.

Сүхбаатар аймаг, Эрдэнэцагаан сум Бадрах багийн “Өлзийт хүрэн" гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 260 км, сумын төвөөс баруун  урд зүгт 42 км/-т Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.15-ны өдрийн 11:52 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар анги, Дарьганга суманд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан Эрэн хайх, аврах салбар, Сүхбаатар сумын “Дөхмийн уурхай”-д ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан, Дундговь аймгийн Онцгой байдлын газар, ХЦ 0146 дугаар ангийн алба хаагчид, “Далай булаг” ХХК-ийн  нийт 46 хүн, 8 автомашинтай хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 04.15-ны өдрийн 23:10 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 24000 га талбай өртөж шатсан.

Сүхбаатар аймаг, Эрдэнэцагаан сум Хөндлөн хайлааст багийн “Бухын цагаан булаг" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 275 км, сумын төвөөс урд зүгт 55 км/ Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.15-ны өдрийн 12:00 цагт хүлээн авсан.   Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар ангийн алба хаагчид, “Петро чайна дачин тамсаг” ХХК-ийн 19 дүгээр талбайд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан Дорнод аймгийн Онцгой байдлын газрын 52 дугаар анги, Матад суманд мөн үүрэг гүйцэтгэж байсан Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газар, ХЦ 0146 дугаар анги, Эрдэнэцагаан сумын Мэргэжлийн ангийн  нийт 51 хүн, 8 автомашинтай хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 04.15-ны өдрийн 23:10 цагт цурамд оруулан, бүрэн унтраахаар ажиллаж байна.  Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 24000 га талбай өртөж шатсан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Гамшгийн эрсдэлийн үнэлгээний мэргэшүүлэх сургалтад хамрагдсан суралцагчдад гэрчилгээ гардууллаа

Сургалтын хүрээнд доктор (Ph.D), дэд профессор, профессор зэрэгтэй 14 багш, магистр зэрэгтэй 5 багш гамшгийн төрөл тус бүр дээр танхимын 70 цагийн хичээл орж, гамшгаас хамгаалах мэдлэгийг олгосон юм. 

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Н.Тэмүүжин: Айдас бол шалгалт. Амжилт бол түүнийг давах хүч

Орчин цагийн Онцгой байдлын алба үүсгэн байгуулагдаад 22 жилийн хугацаанд анхны хэмээх тодотголтой тус тэмцээний шилдэг аврагчаар ОБЕГ-ын Үндэсний аврах бригадын Агаарын ажиллагааны салбарын шүхэрчин аврагч, ахлагч Н.Тэмүүжин тодорсон юм.