Бие бүрэлдэхүүний сургалт, бэлтгэл

Ой, хээрийн гал түймрийн аюулаас 46 гэр, 19 өвөлжөө, хашаа саравч, 2 автомашиныг авран хамгааллаа

Дээрх ой, хээрийн гал түймэрт урьдчилсан байдлаар ойн 708 га, хээрийн 507.437 га, нийт 508.145 га талбай өртсөн байна. 

Салхи шуурганы улмаас айлын гэр нурсан, барилгын дээвэр хууларсан 12 дуудлага,мэдээлэл бүртгэгдлээ

Үүнээс 4 байшин, нэг агуулахын дээвэр хууларч, 3 айлын гэр нурсан дуудлага, мэдээллээр тухайн аймаг, сумын нутгийн захиргааны байгууллагаас хохирлыг тогтоох, сэргээн босгох арга хэмжээг хэрэгжүүлсэн юм. 

Аюулт үзэгдэл, ослын 158 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэв

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж,  нийт 13 иргэний амь насыг авран хамгаалж, тусламж үйлчилгээ үзүүлж, утаажилтын бүсээс 51 иргэнийг гаргасан.