Ой, хээрийн гал түймрийн аюулаас 46 гэр, 19 өвөлжөө, хашаа саравч, 2 автомашиныг авран хамгааллаа

A- A A+

Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн байдлаар нийслэлийн 2 дүүрэг, 9 аймгийн 33 суманд, 59 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдлээ.

Ой, хээрийн гал түймрийн аюулаас 46 гэр, 19 өвөлжөө, хашаа саравч, 2 автомашиныг авран хамгаалж, 3 айл өрхийн 8 иргэн, 2500 орчим малыг нүүлгэн шилжүүллээ. 

Дээрх  гал түймэрт урьдчилсан байдлаар ойн 708 га, хээрийн 507.437 га, нийт 508.145 га талбай өртсөн байна. 

Түймэр унтраах ажиллагаанд Онцгой байдлын байгууллага, Хил хамгаалах байгууллага, Цагдаагийн байгууллага болон орон нутгийн нийт 2452 хүн, 405 автомашинтайгаар оролцлоо. 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Залуу офицеруудын чуулга уулзалтад 70 орчим алба хаагч оролцлоо

“Залуу офицерууд"-ын хөгжлийн жилийн хүрээнд Онцгой байдлын байгууллагаас алба хаагчдын нийгмийн баталгааг хангах, албаны ур чадвар, хөгжлийг дэмжих, алба хаагчдыг мэргэшүүлэх чиглэлээр олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлсэн юм.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

“Гамшиг судлал, Инновац” сэтгүүлд эрдэм шинжилгээний бүтээлээ ирүүлэхийг урьж байна

Сэтгүүлд ирүүлэх эрдэм шинжилгээний бүтээл нь ОБЕГ-ын даргын 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн “Гамшиг судлал, Инновац” мэргэжлийн сэтгүүлийг эрхлэн гаргах журамд заасан шаардлагыг хангасан байна.