Бие бүрэлдэхүүний сургалт, бэлтгэл

ОХУ-ын Хабаровск хотноо болсон хамтарсан дадлага сургуульд алба хаагчид оролцлоо

Аврагчид нурангинаас аврах ажиллагаа, өндөр давхарт гал унтраах арга тактик,  гүний усны шумбалт, уснаас эрэн хайх, аврах ажиллагаа болон автомашиныг татан гарах ажиллагаа зэрэг дадлагыг хийж,  харилцан туршлага, мэдээллээ солилцсон байна.

Хамтарсан комиссын XX хуралдаанаар хамтын ажиллагааны төлөвлөгөөг баталлаа

ОХУ-ын Хабаровск хотноо “Үйлдвэрийн осол, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, тэдгээрийн үр дагаврыг арилгах салбарт хамтран ажиллах тухай “Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх хамтарсан комиссын ээлжит XX  хуралдаан болж, ОХУ-ын Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд, дэслэгч генерал Ккуренков Александр Вячеславович, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нар протоколд гарын үсэг зурлаа.

Малчин өрхийн түвшинд зудыг даван туулах чадавхыг үнэлэх аргачлалыг боловсруулж, багийн дарга нарт хүлээлгэн өглөө

Монгол Улс дахь Австралийн Элчин сайдын яамны захиалгаар ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс “Монгол орны өвлийн гамшигт уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, малчин өрхөд тулгамдаж байгаа асуудал” төслийн хүрээнд “Малчин өрхийн түвшинд зудын эрсдэлийг даван туулах чадавхыг үнэлэх арга зүй” сургалт, семинарыг зохион байгууллаа.