Аливаа үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлж, аюулгүй байдлаа хангацгаая

A- A A+

Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 30. Таны аюулгүй байдлаа шалгаж, эрсдэлээ тооцож, гамшгаас хамгаалах мэдлэгээ дээшлүүлэх өдөр. 

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 355 дугаар тогтоолоор баталсан “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээг Монгол Улсад хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги” баримт бичгийг хэрэгжүүлэх хүрээнд Онцгой байдлын байгууллагаас сар бүрийн сүүлийн 7 хоногийн Пүрэв гарагийг аюулгүй байдлаа шалгах өдөр болгон зарлаж, аюулгүй байдлаа шалгаж эрсдэлээ үнэлэх хялбаршуулсан асуумж бүхий хяналтын хуудсыг боловсруулсан.

Тус хяналтын хуудсанд хандаж, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хуулийн этгээд, иргэд өөрсдийн аюулгүй байдлаа шалгах боломж бүрдсэн юм. 

Ингэснээр аливаа гамшиг, аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх анхан шатны мэдлэгтэй болж, учирч болзошгүй эрсдэлийг бууруулахад  арга хэмжээг хэрэгжүүлж байна. 

 

 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Зудын эрсдэлийг бууруулах бэлтгэл, бэлэн байдлыг сайтар хангахыг үүрэг болголоо

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр ОБЕГ болон Улсын онцгой комиссын шуурхай штабт ажиллаж, 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл, гамшгийн эрсдэлийн үнэлгээ, хариу арга хэмжээний бэлэн байдалтай танилцан, холбогдох үүрэг, чиглэлийг өглөө.

“Химийн бодисын хууль, эрх зүйн орчин” сэдэвт олон улсын семинарт оролцлоо

“Химийн бодисын хууль, эрх зүйн орчин” сэдэвт олон улсын семинарт оролцлоо

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ