Бие бүрэлдэхүүний сургалт, бэлтгэл

“Халуун сэтгэл” аяны хүрээнд цугларсан хандивыг УОК-т хүлээлгэн өглөө

Харанга хамтлагийн дуучин Ц.Чулуунбатын санаачилсан малчдаа дэмжих "Халуун сэтгэл" аяныг энэ сарын 24-нд Рок поп, хип хоп, нийтийн болон ардын дуучид, сонгодог урлагийн уран бүтээлчид, Худалдаа аж үйлдвэрийн танхим, МҮОНТВ-ийн хамт олон хамтран улс орон даяар зохион байгуулсан.

"Төрийн банк" малчдадаа туслах хандивын аянд нэгдэж, малчдын зээлийн эргэн төлөлтийн хугацааг сунгалаа

Улсын хэмжээнд банкууд 1.2 их наяд төгрөгийн малчны зээлийг олгосон байдаг бөгөөд "Төрийн банк"-ны зүгээс нийт малчдадаа зээлийн эргэн төлөлтөд дэмжлэг үзүүлэх үүднээс энэ оны 06 дугаар сарын 30-ныг хүртэлх хугацаанд малчны зээлийн төлбөрийг хойшлуулах шийдвэр гаргасан талаар мэдээлэл өглөө.

Өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг даван туулах багц шийдвэрийг гаргалаа

Монгол орны нийт нутаг дэвсгэрт хаваржилт хүндэрч байгаатай холбогдуулан малчдад шаардлагатай хүнсний тусламж олгох, тээвэрлэн хүргэхэд шаардагдах таван тэрбум төгрөгийн зардлыг шийдвэрлэж, хаваржилт хүндэрсэн бүс нутагт аймгийн Засаг даргын саналыг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн III улирлын хичээл, сургалтын үйл ажиллагаанд зохицуулалт хийж, сурагчдын улирлын амралтын хугацааг нэмэгдүүлэх боломжтой эсэхийг судалж шийдвэрлэхийг БШУ-ны сайд Л.Энх-Амгаланд даалгав