Бие бүрэлдэхүүний сургалт, бэлтгэл

Олон улсын хоёр “од”-той шумбагч П.Дэлгэрсайхан

Манай шумбагчид олон улсын хоёр “од” шалгуурыг хангаж бусад орныхонтой мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэх хэмжээнд очоод удаж байна. Тэгвэл Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин “Монгол Улсын төлөө” буландаа онцгой байдлын албанд хоёр “од” зэрэгтэй үүрэг гүйцэтгэж буй ганцхан шумбагч байдгийг онцолж ярилцлаа. Тэр хүн бол Улаанбаатарт байрлаж буй ч улсын хэмжээнд, орон нутагт хүч нэмэгдүүлдэг онцлогтой Үндэсний аврах бригадын эрэн хайх, аврах салбарын ахлагч, сургагч ахлагч П.Дэлгэрсайхан юм.