Бие бүрэлдэхүүний сургалт, бэлтгэл

Цаг агаарын урьдчилсан мэдээгээр олон жилийн дунджаас хүйтэн, ахиу тунадас орохоор байгаа нь хаваржилтыг улам бүр хүндрүүлэх нөхцөл үүсгэж байна

Өвлийн турш цас ихтэй, хүйтэн, цасан шуургатай зудын хүнд нөхцөлд байсан аймаг, сумдын нутгаар мал хорогдох, турж эцэх, хээл хаях, жилбэ муутай төллөх зэргээр хаваржилт хүндрэхээр байна. Мөн цаг агаарын урьдчилсан мэдээгээр олон жилийн дунджаас хүйтэн, ахиу тунадас орохоор байгаа нь хаваржилтыг улам бүр хүндрүүлэхээр нөхцөл үүсгэж байгаа юм.

Малчдад туслах хандивын аянд нэгдсэн аж ахуйн нэгж, байгууллагууд /2024.03.01/

“Ард санхүүгийн нэгдэл”-ийн хамт олноос малчдад туслах хандивын  аянд нэгдэж, 300 сая төгрөгийн үнэ бүхий уураг, эрдэсийн өндөр агууламтай малын тэжээлийг хандивласан бол “Монгол Улсын консерватори”-ийн багш, ажилтан, алба хаагчид 1.9 сая төгрөгийг гардуулан өглөө. Мөн “Тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо”-оос 17 төгрөгийг хандивлаж, малчид иргэдэдээ туслах хандивын аянд нэгдэж байгаагаа илэрхийлсэн юм.

“Бид хамтдаа-Малчдадаа тусалъя” сайн үйлсийн аяны хүрээнд цугласан 203 гаруй сая төгрөг, 50 орчим сая төгрөгийн үнэ бүхий эд материалыг УОК-т хүлээлгэн өглөө

Энэ үеэр Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга хошууч генерал С.Ганбямба “Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдын санаачилгаар Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн “Бид хамтдаа, Малчдадаа тусалъя” сайн үйлсийн аяны хүрээнд цугласан 203 гаруй сая төгрөг, 50 орчим сая төгрөгийн үнэ бүхий эд материалыг Улсын онцгой комисст хүлээлгэн өгч байна. Монгол Улсын Зэвсэгт хүчнээс үзүүлж байгаа энэхүү хандив, тусламж цас зудын хүнд нөхцөл байдалд байгаа олон малчин айл өрхөд хүрч сэтгэлийн дэм, итгэлийн гал болно хэмээн итгэж байна” гэдгийг онцоллоо.