Бие бүрэлдэхүүний сургалт, бэлтгэл

Төмөр болон цагаан зудтай сумын малчин өрхөд хүргэх хүмүүнлэгийн тусламжийн цуваа орон нутгийг зорьлоо

өн малчин ард иргэдэд зориулсан иргэд, аж, ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн хандив, тусламжийн барааг Засгийн газрын 2020 оны 133 дугаар тогтоолоор шинэчлэн батлагдсан “Гамшгаас хамгаалах дотоодын хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах” журмын хүрээнд хуваарилан хүргэж эхэллээ.

Хаврын саруудад баруун аймгуудын нутгаар харьцангуй дулаан байх боловч гэнэтийн салхи шуургатай байх магадлал өндөр байна

Хаврын саруудад баруун аймгуудын нутгаар харьцангуй дулаан байх төлөв ажиглагдаж байгаа боловч гэнэтийн дулаарал болон хүйтрэл ажиглагдахаас гадна салхи шуурга ихтэй байх магадлал өндөр байгаа тул цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдэлд байнгын бэлтгэлтэй байж, богино хугацааны нарийвчилсан урьдчилсан мэдээг цаг тухай бүрт авч ашиглахыг зөвлөж байна. 

21 аймгийн хаваржилт хүндэрсэн 100 суманд туулах чадвар сайтай автомашиныг олгож эхэллээ

Энэ дагуу өвөлжилт, хаваржилт нэн хүндэрсэн 21 аймгийн 100 суманд туулах чадвар сайтай, шинэ буюу 100 километрээс бага гүйлттэй, орон нутагт туршигдсан, хэрэглээнд нэвтэрсэн, өвөл, зуны есөөс доошгүй дугуйтай, баталгаат хугацаатай автомашинуудыг олгож эхлээд байна. Өнөөдөр буюу 03 дугаар сарын 02-нд эхний ээлжийн автомашинуудыг Төв аймгийн Лүн, Бүрэн, Баян-Өнжүүл, Баянжаргалан, Өндөрширээт, Дундговь аймгийн Дэрэн, Дэлгэрцогт, Луус, Өндөршил, Гурвансайхан, Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газарт гардуулан өглөө.