Улсын нөөцийн анги, салбарын ажилтан, алба хаагчид сургалтад хамрагдлаа

A- A A+

ОБЕГ-ын Улсын нөөцийн газраас ДХИС-ийн Онцгой байдлын сургуультай хамтран төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын Улсын нөөцийн анги, салбар, цэргийн чанарын асуудал хариуцсан мэргэжилтэн, агрономич, инженер-техникийн ажилчдын сургалтыг энэ сарын 03-04-ний өдрүүдэд ДХИС-д зохион байгууллаа.

Сургалтад нийт 50 орчим алба хаагч хамрагдсан бөгөөд гамшгаас хамгаалах орчин, бие бүрэлдэхүүний сургалт, бэлтгэлийн онцлог, газрын тосны бүтээгдэхүүний чанар, түүнд нөлөөлөх хүчин зүйлс, нефть бүтээгдэхүүний гал түймрийн аюулгүй байдал, тэсрэлтийн аюулгүй байдлыг тогтоох аргачлал, барааны хадгалалтын үеийн аюулгүй байдал сэдвийн хүрээнд онолын мэдлэг олголоо. 

Мөн буудайн чанар, аюулгүй байдал, ургамлын хорио цээр, хүнсний хангамж, хадгалалтын горим, өвс, тэжээлийн чанарын аюулгүй байдал, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй сэдвийн хүрээнд ДХИС, ХААИС-ийн судлаачид мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч, харилцан мэдээлэл солилцсон юм.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхийг 91.3 хувийн саналаар дэмжлээ

Улсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.

“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо

“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо