Дотоод мэдээ

Мэндчилгээ

Онцгой байдлын байгууллагын үе үеийн удирдлага, ахмад үеийнхэн, одоо ажиллаж байгаа хамтран зүтгэгч офицер, ахлагч, нийт алба хаагчдадаа орчин цагийн Зэвсэг хүчин үүсэн байгуулагдсаны 103 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийн мэндийг өргөн дэвшүүлье.

Дэлгэрэнгүйnorth_east
Усан сэлэлтийн тэмцээний аваргууд тодорлоо

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус тэмцээнд 70 гаруй сонсогч, суралцагч оролцож хурд хүч авхаалж самбаагаа сорьж, аваргуудаа шалгаруулсан юм. “Усанд сэлэлт”-ийн тэмцээний эрэгтэй төрөлд тэргүүн байрт Цагдаагийн сургуулийн I баг, дэд байрт Онцгой байдлын сургуулийн I баг, гутгаар байрт Цагдаагийн сургуулийн IV баг тус тус шалгарлаа.

"Mpat tempest express-39” олон улсын команд штабын сургуульд оролцож байна

Улс орны хэмжээнд тохиолдсон гамшиг, ослын үед  Засгийн газрын ажиллах боломжийг нэмэгдүүлэх, төрийн болон төрийн бус байгууллагуудын харилцан ажиллах чадавхыг дээшлүүлэх, гамшгийн үед гадаадын улс орнуудаас цэргийн тусламж, дэмжлэгийг авах нэгдсэн төлөвлөлтийг боловсронгуй болгох зорилготойгоор дөрөвдэх жилдээ зохион байгуулагдаж байгаа юм.

Гамшиг, осол, аюулт үзэгдлийн 125 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 9 иргэний амь насыг авран хамгааллаа. Харин гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 8 хүн нас барж, 7 хүн гэмтэж бэртсэн байна. Нийт дуудлагын 101 нь гал түймэр, 17 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 5 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл, нэг нь  ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл, нэг нь биологийн гаралтай аюулт үзэгдэл  байна.

Хуримын ёслолын арга хэмжээг зохион байгуулж, гал голомтыг нь бадраалаа

Энэ хүрээнд Дорноговь аймгийн Онцгой байдлын газраас  санаачлан аймгийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн гал унтраах, автомашины жолооч, ахлах ахлагч Т.Ган-Очирын хуримын ёслолын арга хэмжээг зохион байгууллаа.

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Харин  салхи 13, 17-нд ихэнх нутгаар, 14-нд говь, тал, хээрийн нутгаар, 16-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 14-16 метр, зарим үед секундэд 18-20 метр хүрч, шороон шуурга шуурахыг анхааруулж байна. 

Зудын улмаас зүй бусаар хорогдсон малын сэг зэмийг устгах, халдваргүйжүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүллээ

Энэ хүрээнд ариутгалын хоёр төрлийн бодис /нэг тонн/,  250 ширхэг автомакс /автомат шүршигч/, 7000 ширхэг халдвар хамгааллын хувцсыг хүлээлгэн өгсөн бөгөөд орон нутагт хуваарилан олгох юм.

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраалаа

Ойрын өдрүүдэд говь, тал, хээрийн нутгаар салхи шороон шуургатай байх тул болзошгүй ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлж, галын аюулгүй байдлыг сайтар хангахыг анхааруулж байна.

БНСУ-д ажиллаж амьдардаг иргэдийн аюулгүй байдалд онцгой анхаарал хандуулахыг хүсэв

Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэрэг, худалдааны яамны Консулын асуудал, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн ерөнхий захирал Юүн Жү Соктой 2024 оны 5-р сарын 10-ны өдөр уулзав.