Усан сэлэлтийн тэмцээний аваргууд тодорлоо

A- A A+

Дотоод хэргийн их сургуулийн түүхт 90 жилийн ой, Онцгой байдлын байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжсэний 20 жилийн ойг тохиолдуулан Онцгой байдлын сургуулиас “Усанд сэлэлт”, “Усны поло” тэмцээнийг Усан спорт, сургалтын төвд зохион байгууллаа.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус тэмцээнд 70 гаруй сонсогч, суралцагч оролцож хурд хүч авхаалж самбаагаа сорьж, аваргуудаа шалгаруулсан юм. “Усанд сэлэлт”-ийн тэмцээний эрэгтэй төрөлд тэргүүн байрт Цагдаагийн сургуулийн I баг, дэд байрт Онцгой байдлын сургуулийн I баг, гутгаар байрт Цагдаагийн сургуулийн IV баг тус тус шалгарлаа.

Харин "Усанд сэлэлт"-ийн эмэгтэй төрөлд тэргүүн байрыг Эрх зүй, нийгмийн ухааны сургууль, дэд байрыг Онцгой байдлын сургууль, гутгаар байрыг Ахлах сургуулийн баг эзэлсэн юм.

“Усны поло” тэмцээний төрөлд Онцгой байдлын сургуулийн 641, 631, 6321 дүгээр дамжааны баг тамирчид медальт байрыг тус тус эзэлж алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхийг 91.3 хувийн саналаар дэмжлээ

Улсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.

“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо

“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо