"Mpat tempest express-39” олон улсын команд штабын сургуульд оролцож байна

A- A A+

Зэвсэгт хүчний жанжин штаб, Энэтхэг-Номхон далайн АНУ-ын Цэргийн командлалтай хамтран зохион байгуулж байгаа "Mpat tempest express-39” олон улсын команд штабын сургуульд Онцгой байдлын байгууллагаас 10 алба хаагч оролцож байна.  Тус олон улсын сургуулийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр болсон бөгөөд дадлага сургууль энэ сарын 13-23-ны өдрүүдэд зохион байгуулагдах юм.

Дадлага сургуульд гадаадын 18 улс, Монгол дахь олон улсын байгууллага болон төрийн цэргийн байгууллагуудын нийт 100 орчим ажилтан, алба хаагч хамрагдаж байна.

Улс орны хэмжээнд тохиолдсон гамшиг, ослын үед  Засгийн газрын ажиллах боломжийг нэмэгдүүлэх, төрийн болон төрийн бус байгууллагуудын харилцан ажиллах чадавхыг дээшлүүлэх, гамшгийн үед гадаадын улс орнуудаас цэргийн тусламж, дэмжлэгийг авах нэгдсэн төлөвлөлтийг боловсронгуй болгох зорилготойгоор дөрөвдэх жилдээ зохион байгуулагдаж байгаа юм.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхийг 91.3 хувийн саналаар дэмжлээ

Улсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.

“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо

“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо