Шинэ мэдээ

Монгол Улсад төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын эмэгтэй алба хаагчид хурандаа цол олгож эхэлсний 30 жилийн ой өнөөдөр тохиож байна

Өнөөдөр Монгол Улсад цэргийн эмэгтэй алба хаагчид хурандаа цол олгож эхэлсний 30 жилийн ойн хүрээнд ёслол хүндэтгэлийн энэ арга хэмжээг “Монгол хурандаа” нийгэмлэгээс төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудтайгаа хамтран анх удаа зохион байгууллаа.

Дэлгэрэнгүйnorth_east
1989 онд хөвсгөл нуурт живсэн зил-130 загварын ачааны автомашиныг нийт 56 цаг ажиллаж татан гаргалаа

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Зил-130 загварын ЗА 70-10 улсын дугаартай ачааны автомашиныг 50 метрийн гүнээс нийт 56 цаг ажиллаж өнөөдөр буюу 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр амжилттай татан гаргалаа.

Дэлгэрэнгүйnorth_east
УОК-ын Шуурхай штаб үйл ажиллагаагаа тайлагнаж, хаалтын хурлаа хийлээ

УОК-ын Шуурхай штабт ХХААХҮЯ, ЭХЯ, ЭМЯ, ЗТХЯ, БОАЖЯ, ХНХЯ, ЦХХХЯ, УУХҮЯ, БХБЯ, ЗХЖШ, ХХЕГ, ОБЕГ, ЦЕГ, ЦУОШГ, МЭЕГ, АМГТГ, ХХҮЕГ, ГЕГ, ҮСХ, МУЗН зэрэг 19 байгууллагын 56 алба хаагч томилогдон ажилласан юм.

Дэлгэрэнгүйnorth_east
Хэлэлцээрийн хэрэгжилт, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Улс төрийн газрын дарга Жан ХаоЮаньтай уулзалт хийлээ.

“Аврагч” мэргэжлийн зөвлөлийн хуралдаан боллоо

Хуралдаанаар мэргэжлийн боловсрол олгох “Аврагч” нэг жилийн хөтөлбөр, мэргэжлийн сургалтын “Аврагч-гал сөнөөгч”, “Гал унтраах автомашины жолооч”, “Холбооны бага мэргэжилтэн” мэргэжлийн хөтөлбөрүүдэд Хөдөлмөр нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтээс ирүүлсэн дүгнэлтийн дагуу хөтөлбөр сайжруулах талаар хэлэлцлээ.

Ирэх арваннэгдүгээр сарын цаг агаарын төлөв

Нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногт ихэнх нутгаар агаар мандал тогтворгүй, салхи шуурга ихтэй байх төлөв ажиглагдаж байгаа тул хол замд гарахдаа богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг байнга авч ашиглаж, ажлаа төлөвлөхийг зөвлөж байна.

Филиппинд болсон “Трами” хар салхины улмаас ор сураггүй болсон 42 иргэнийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна

Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн мэдээлснээр “Трами” хар салхины улмаас тус улсын дэд бүтцэд учруулсан хохирол 994.6 сая песо (16.98 сая ам. доллар), хөдөө аж ахуйн салбарт 1.432 тэрбум песо (24.5 сая доллар)-т хүрчээ.

Өнгөрсөн долоо хоногт 89 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ

Нийт дуудлагын  66 нь гал түймэр,  20  нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь биологийн гаралтай, нэг нь ус цаг уурын гаралтай, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна.

Эрдэм шинжилгээ, онол практикийн хурлын шилдгүүд тодорлоо

Онол, практикийн хуралд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллага, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтэн, судлаачдаас ирүүлсэн 15  бүтээлээс хоёрдугаар шатанд тэнцсэн найман илтгэлийг хэлэлцүүлсэн юм.

Төслийн хүрээнд нийлүүлэгдсэн тоног төхөөрөмжийн үүрэг гүйцэтгэлтэй танилцаж, эрэлч нохойн үзүүлбэрийг сонирхууллаа

БНФУ-ын Европын болон Гадаад хэргийн яамны Батлан хамгаалах, аюулгүй байдлын хамтын ажиллагааны газрын дарга, генерал Режис Колкомбе тэргүүтэй айлчлалын бүрэлдэхүүн өнөөдөр ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

Уулзалтаар хамтын ажиллагааг идэвхжүүлэх, сансрын технологийг онцгой байдлын үеийн хариу арга хэмжээнд ашиглах чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцсон юм.