ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян өнөөдөр Эрэлч нохойн сургалтын албанд ажиллаж, албаны үйл ажиллагаа, онцлог, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй танилцаж, цаашид анхаарах асуудлын талаар санал солилцлоо.

Онцгой байдлын ерөнхий газраас Засгийн газрын 2016 оны 282 дугаар тогтоолын дагуу 2017 онд Эрэлч нохойн сургалтын албыг байгуулсан.

Эрэлч нохойн сургалтын алба нь 2018 оноос хойш албаны хэмжээнд давхардсан тоогоор 62 аврагч-нохой хөтлөгчийг бэлтгэж, 145 удаагийн гамшиг, ослын дуудлагаар үүрэг гүйцэтгэн, 151 иргэний амь насыг авран хамгаалж, 125 буцалтгүй нэрвэгдэгчийг илрүүлсэн байна.

Түүнчлэн 2023 онд БНТУ-д болсон газар хөдлөлтийн гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэсэн Эрэн хайх, аврах багийн бүрэлдэхүүнд 2 эрэлч нохой оролцож, 8 хүний амийг аварч, 19 буцалтгүй нэрвэгдэгчийг олж илрүүлэн, олон улсад аврах ажиллагаанд амжилттай оролцоод ирсэн юм.

2026/05/21
Шинэ мэдээ“Залуу офицерууд"-ын хөгжлийн жилийн хүрээнд Онцгой байдлын байгууллагаас алба хаагчдын нийгмийн баталгааг хангах, албаны ур чадвар, хөгжлийг дэмжих, алба хаагчдыг мэргэшүүлэх чиглэлээр олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлсэн юм.
2026/05/21
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
2026/05/21
Шинэ мэдээСэтгүүлд ирүүлэх эрдэм шинжилгээний бүтээл нь ОБЕГ-ын даргын 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн “Гамшиг судлал, Инновац” мэргэжлийн сэтгүүлийг эрхлэн гаргах журамд заасан шаардлагыг хангасан байна.