Медиа

Монгол Улсад төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын эмэгтэй алба хаагчид хурандаа цол олгож эхэлсний 30 жилийн ой өнөөдөр тохиож байна

Өнөөдөр Монгол Улсад цэргийн эмэгтэй алба хаагчид хурандаа цол олгож эхэлсний 30 жилийн ойн хүрээнд ёслол хүндэтгэлийн энэ арга хэмжээг “Монгол хурандаа” нийгэмлэгээс төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудтайгаа хамтран анх удаа зохион байгууллаа.

Дэлгэрэнгүйnorth_east
Н.Тэмүүжин: Айдас бол шалгалт. Амжилт бол түүнийг давах хүч

Орчин цагийн Онцгой байдлын алба үүсгэн байгуулагдаад 22 жилийн хугацаанд анхны хэмээх тодотголтой тус тэмцээний шилдэг аврагчаар ОБЕГ-ын Үндэсний аврах бригадын Агаарын ажиллагааны салбарын шүхэрчин аврагч, ахлагч Н.Тэмүүжин тодорсон юм.

А.Зориг: Аавынхаа ажил дээр очих дуртай байсан хүүхэд насны нандин мөчүүд мөрөөдлийг минь “зурагласан”

Удам дамжсан алба хаагч, урагш тэмүүлэх зорилгын эзэд болсон олон залуус ажиллаж, амжилт, түүхээ бүтээсээр байна. Тиймээс энэ удаагийн nematimes булан Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн захирагч, хошууч А.Зоригийг онцлон танилцуулж байна

Д.Бат-Эрдэнэ: Гал сөнөөгчөөс эхэлж ажилласан учраас алба хаагчдынхаа ажлын жаргал, зовлонг гадарладаг нь давуу тал болдог

Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 105 жилийн ой, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагын 2025 оны “Шилдэг удирдагч”-аар шалгарсан Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Д.Бат-Эрдэнийг ярилцлагыг хүргэж байна.

Э.Энхбаяр: Амжилтад хүрэхэд хурд, хүч хэрэгтэй бол, амжилтаа хадгалахад тэсвэр, хатуужил шаарддаг

Онцгой байдлын алба хаагчдын төлөөлөл Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Энхбаярыг nematimes буландаа онцлон танилцуулж байна.   

Ц.Саранчимэг: Өргөсөн “тангараг”, хамтран үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчид минь миний бахархал

Энэ удаагийн nematimes ярилцлагын булан ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Холбоо зарлан мэдээллийн тусгай бүлгийн аврагч-холбоочин, ахлах ахлагч Ц.Саранчимэгийг урьж, ярилцлаа.

Б.Наранбаатар: Багийн ажиллагааны үр дүнд үүргээ амжилттай биелүүлдэг

Үгээрээ биш үйлдлээрээ харуулж, түүгээрээ амжилтаа бататган, авран, хамгаалах ажил минь миний бахархал хэмээн цөөхөн үгийг илтгэдэг хүмүүс бол Онцгой байдлын аврагчид. Тэдний үйлдэл бүхэн гэгээн мөртэй, сүүн цацалтай байдаг нь ажилдаа дурлах, хичээх бас нэгэн шалтгаан нь болдог онцлогтой. Энэ удаагийн nematimes булангийн зочин тэдний нэгэн төлөөлөл ахлах ахлагч Б.Наранбаатар.Тэрээр Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангид аврагч-гал сөнөөгчөөр ажиллаж байна.

Б.Мөнхнасан: Эх орны үнэ цэнэ, нэг нэгнээ хайрлах итгэлийг мэдрүүлдэг албаны онцлог бол миний бахархал

“Хүн бүр бие биенээ хайрладаг, аюулгүй байдлыг нь хангадаг хамгаалагч нь байгаасай” хэмээн чин сэтгэлийн үгээ дайж, бусдын төлөөх тангарагаараа бахархаж, итгэл, зүтгэлээ зориулж яваа эгэлгүй олон аврагчийн төлөөлөл ахлах ахлагч Баяраагийн Мөнхнасан nematimes булангийн энэ удаагийн зочин.

Ж.Батсайхан: Онцгой байдлын алба бол багийн ажиллагаа, хамтын хүч, эр зоригийн итгэл дээр тогтдог

-Үүрэг гүйцэтгэсэн аврах ажиллагаа, ажлын онцлог, албан үүргийн хэрэгжилтийг хангаж, албаны үүрэг зорилт, бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх үйл ажиллагаанд идэвх санаачлага гарган ажилласныг минь үнэлж “Шилдэг жолооч”-оор шалгарсандаа талархал дүүрэн байна. Онцгой байдлын алба бол багийн ажиллагаа, хамтын хүч, эр зоригийн итгэл дээр тогтдог.