Улаанбаатар, 2026 оны тавдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Би Завхан аймгийн Улиастай хотод төрсөн.
Бага байхын л цэргийн хүн болно гэж мөрөөддөг байсан. Тэгээд 2014 онд Эрдэнэтийн 186 дугаар мото буудлагын ангид хугацаат цэргийн алба хаагаад, 2016 онд Онцгой байдлын албанд дэд ахлагч цолтойгоор хөл тавьж байлаа.
Энэ мэргэжлээрээ маш их бахархдаг. Оролцсон томоохон ажиллагаанаас дурдвал, 2019 онд "Эко-Алтан заамар" компанийн нурангиас эрэн хайх, аврах ажиллагаанд, 2023 онд Бүгд Найрамдах Турк Улсад болсон газар хөдлөлтөд аврагчаар, 2021-2024 онд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар хэрэгжсэн Хөвсгөл нуураас машин, техник татан гаргах ажиллагаанд тус тус оролцжээ.
Хөвсгөл нуурыг цэвэрлэх анхны ажиллагаагаар 1985 онд живсэн "Сүхбаатар" хөлөг онгоцыг татан гаргаж байв. Тэр үед шумбагчаар ажилласан. Олон хоног үргэлжилсэн ажиллагаа болсон, 56 хоносон шиг санагдана. Сүүлдээ нуур зайрмагтаад шумбахад хүндхэн болж ирсэн. Тэр ажиллагаанаас л их юм сурсан.
Ажиллагаа дууссаны дараа жил нь Монголд анх удаа усны дроныг оруулж ирэхээр болж, Франц Улс руу сургалтад явсан. Ингэснээр онцгой байдлын албанд шинэ техник технологи нэвтэрч байгаа юм. Түүний зэрэгцээ шумбагчийн ажлыг маш их хөнгөвчилсөн.
Түүний дараагаас эхлэн дроны оператороор ажиллах болсон. Дрон маань Хөвсгөл нуурын хамгийн гүн болох 262.4 м-т хүрч ажиллах хүчин чадалтай. Ажиллагааны үед санууштай, бодууштай, үл мартагдах зөндөө үйл явдал болно. Тэдгээр дотроос 2023 оны зургаадугаар сарын 28-ныг ер мартдаггүй. Анх аав болсон өдөр. Эхнэр маань хотод төрөх гээд байдаг. Хөвсгөлд манай баг эхнийхээ техникийг гаргах гээд байдаг. Тэр өдөр манай баг трактор татан гаргаж байлаа.
Хөвсгөл нуурын бүх татан гаргах ажиллагаа амжилттай үргэлжилж дууссан. Албандаа одоо Тэргүүн ахлагч цолтой удирдлагын түвшинд үүрэг гүйцэтгэж байна. Маш хариуцлагатай ажил. Манай хамт олон намайг чадна л гэж бодож энэ албан тушаалд тавьсан байх. Тиймээс урьд өмнөхөөсөө илүү хичээл зүтгэл гаргаж, эх орныхоо төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэх болно оо.
Монгол Улсын төлөө зүтгэе. Тэргүүн ахлагч Э.Нэргүйбаатар
Эх сурвалж: montsame.mn
2026/05/25
Шинэ мэдээТус бүс нутагт даваа гаргийн байдлаар 1600 орчим удаа афтершок буюу газар хөдлөлтийн дараах чичирхийлэл бүртгэгдсэнээс гадна нэг удаа 5.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ.
2026/05/25
Шинэ мэдээТус шинэчилсэн атлас нь 10 бүлэг, 71 зураглалтай бөгөөд дөрөв дэх удаагийн үндэсний үнэлгээ юм.
2026/05/25
Шинэ мэдэээнэ удаагийн nematimes булан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын “Залуу офицеруудын хөгжлийн жил” болгон зарласантай холбогдуулан ОБЕГ-ын харьяа Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх сургалт, судалгаа, туршилт үйлдвэрийн төв 123 дугаар ангийн Хүний нөөц, дотоод ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, ахмад Б. Анхзулыг онцоллоо.