Дотоод мэдээ

Монгол Улсад төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын эмэгтэй алба хаагчид хурандаа цол олгож эхэлсний 30 жилийн ой өнөөдөр тохиож байна

Өнөөдөр Монгол Улсад цэргийн эмэгтэй алба хаагчид хурандаа цол олгож эхэлсний 30 жилийн ойн хүрээнд ёслол хүндэтгэлийн энэ арга хэмжээг “Монгол хурандаа” нийгэмлэгээс төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудтайгаа хамтран анх удаа зохион байгууллаа.

Дэлгэрэнгүйnorth_east
Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар цас орж, салхи зарим газраар ширүүсэх төлөвтэй байна

 Цаг уурын байгууллагын гаргасан мэдээгээр ирэх хоёрдугаар сарын эхээр нутгийн зүүн хагаст хүйтэн жиндүү байдал хадгалагдах төлөвтэй байгаа бөгөөд цаашдаа нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3°С-аар хүйтэн, бусад хугацаанд олон жилийн дунджийн орчим болон дунджаас бага зэрэг дулаан байх төлөвтэй байна.

"Terminal 1.0 нэвтрүүлэгт зочноор оролцлоо

"Mongol HD" телевизийн "Terminal 1.0 нэвтрүүлгийн өнөөдрийн /2025.01.27/ зочноор ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян оролцлоо.

Алслагдсан бүсэд оршдог анги, салбаруудад старлинк төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Интернэтийн шилэн кабель татагдах боломжгүй алслагдсан бүсэд оршдог Онцгой байдлын байгууллагын зарим анги, салбарт старлинк төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нисгэгчгүй нисэх хэрэгсэл жолоодлогын улсын аварга шалгаруулах тэмцээний хаалтын ажиллагаанд оролцлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн жолоодлогын улсын аварга шалгаруулах тэмцээний хаалтын арга хэмжээнд оролцож,  мэргэжлийн төрлийн шигшээ тоглолтыг үзэж, шилдэг оролцогчдод шагнал гардууллаа.

Аюулт үзэгдэл, ослын 86 удаагийн дуудлага бүртгэгдлээ

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 6 иргэний амь насыг авран хамгааллаа.

Албанд ашиглаж байгаа нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг олон нийтэд танилцууллаа

Тухайлбал, өндөр барилгын гал түймэр унтраах үйл ажиллагаанд ашиглаж байгаа дрон нь 70 км/ цагийн хурдтайгаар 500 метр хүртэлх өндөрт 5-10 километрийн радиуст -40-өөс +70 градусын нөхцөлд ажиллаж, ус болон хуурай бодис цацах, пуужин харвах зэрэг гурван төрлөөр гал унтраах зориулалттай.

Улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээний дөрвөн төрөлд 548 тамирчин оролцож байна

Тус тэмцээнд нийт 548 хүн оролцож байгаа бөгөөд Онцгой байдлын байгууллагаас 18 алба хаагч ур чадвараа сорьж байна.

Худалдааны төвийн 85 хувь буюу гурван тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа

Дуудлагын дагуу Онцгой байдлын байгууллагын 50 гаруй алба хаагч 10 гаруй техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, галыг 10:40 цагт бүрэн унтраалаа.