Дотоод мэдээ

Монгол Улсад төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын эмэгтэй алба хаагчид хурандаа цол олгож эхэлсний 30 жилийн ой өнөөдөр тохиож байна

Өнөөдөр Монгол Улсад цэргийн эмэгтэй алба хаагчид хурандаа цол олгож эхэлсний 30 жилийн ойн хүрээнд ёслол хүндэтгэлийн энэ арга хэмжээг “Монгол хурандаа” нийгэмлэгээс төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудтайгаа хамтран анх удаа зохион байгууллаа.

Дэлгэрэнгүйnorth_east
Нийт нутгийн 30 гаруй хувьд цастай байна

Хур тунадас нутгийн 20 гаруй хувьд дунджаас ахиу, 80 орчим хувьд дунджийн орчим буюу түүнээс бага орсон байна.

“Гамшгийн эрсдэлийн удирдлага” гарын авлагыг танилцуулах сургалтыг Ховд, Завхан аймагт зохион байгууллаа

Уур амьсгалын ногоон сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг бэхжүүлэх” (АДАПТ) төслийн хүрээнд “Гамшгийн эрсдэлийн удирдлага” гарын авлагыг 2023 онд гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний болон орон нутгийн зөвлөл, гамшгаас хамгаалах албадын бүрэлдэхүүнд зориулан боловсруулсан.

Орон гэргүй болсон иргэдэд иж бүрэн гэр, хувцас хэрэглэл, эрүүл мэндийн багц хүлээлгэн өглөө

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт 7 айл өрхийн гэр шатсан бөгөөд 153 толгой мал өртсөн гэх урьдчилсан дүн гараад байна.

Нийслэлийн хүрээний Гал түймэр унтраах, аврах ангийн салааны захирагч нарын сургалтыг зохион байгуулав

Сургалт танхим болон дадлага гэсэн хоёр хэлбэрээр явагдсан бөгөөд утаат орчинд гал түймэр унтраах хайгуулын ажиллагаа зохион байгуулах, амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах дадлага, сургалтыг Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийг түшиглэн хийсэн юм.

Түймэрт өртсөн 10 өрхөд сая төгрөгийн дэмжлэг үзүүллээ

Сүхбаатар суманд гарсан хээрийн түймрийн улмаас 3 гэр, 259 адуу, 104 үхэр 14 өвөлжөө, 6  хаваржаа болон нийт  30  айл өрх өртсөн байна.

Алба хаагчид автомашины цахилгаан болон электрон систем, оношилгоо, засварын мэргэшүүлэх сургалтад хамрагдлаа

Сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, техник хэрэгсэл хариуцсан мэргэжилтэн, механик жолооч нарын нийт 20 орчим алба хаагч хамрагдаж, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлсэн юм.

Гамшгийн эрсдэлийн үнэлгээний мэргэшүүлэх сургалтад 40 гаруй суралцагч хамрагдаж байна

Сургалтаар гамшгийн төрөл тус бүрээр эрсдэлийн үнэлгээ хийх аргачлалыг эрдэмтэн, судлаач багш нар хичээл зааж мөн тусгай зөвшөөрөл авах хуулийн этгээдэд эрсдэлийн үнэлгээг хийхэд баримтлан ажиллах арга зүй, үнэлгээний тайланд тавигдах шаардлага, эрсдэлийн үнэлгээ хийхэд шаардлагатай мэдлэгийг олгоно.

Дундговь аймгийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн гишүүдийг чадавхжуулах сургалтад оролцож, мэдээлэл өглөө

Сургалтын хүрээнд гамшгийн үеийн хамтын ажиллагаа, уялдаа холбоо, бүс, орон нутгийн гамшгийн эрсдэлийг бууруулах чадавхыг дээшлүүлэх, гамшигт тэсвэртэй орон нутгийг бий болгох, гадаад улсын туршлагыг хуваалцаж, гамшгийн эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан гамшгийг хэрхэн хохирол багатай даван туулах талаар мэдээлэл өгсөн юм.