ОБЕГ-ын Эрсдэлийн удирдлагын газрын дарга, хурандаа Д.Баасансүрэн Дундговь аймгийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн гишүүдийг чадавхжуулах сургалтад оролцлоо.
Сургалтын хүрээнд гамшгийн үеийн хамтын ажиллагаа, уялдаа холбоо, бүс, орон нутгийн гамшгийн эрсдэлийг бууруулах чадавхыг дээшлүүлэх, гамшигт тэсвэртэй орон нутгийг бий болгох, гадаад улсын туршлагыг хуваалцаж, гамшгийн эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан гамшгийг хэрхэн хохирол багатай даван туулах талаар мэдээлэл өгсөн юм.

Дундговь аймгийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл нь 2025 онд дөрвөн чиглэлийн хүрээнд 34 арга хэмжээг хийхээр төлөвлөн, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

2025/03/12
Шинэ мэдээМонгол орны жилийн дундаж агаарын хэм 1940 оноос хойш 2.460С-аар нэмэгдсэн нь усны нөөцийн хомсдол, газрын доройтол, цөлжилт, ган, зудын давтамж, эрчмийг нэмэгдүүлж, улам бүр даамжруулж байна.
2025/03/12
Шинэ мэдээМонгол Улсын Засгийн газар “Чөлөөлье” бодлогоор эдийн засагт төрийн оролцоог багасгаж, хийж бүтээж чаддаг хувийн хэвшлүүдээ дэмжих чиглэл баримталж байна. Тиймээс орон нутгууд хөрөнгө оруулагчдаа дэмжих, нэн шаардлагатай төсөл, хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд хамтран ажиллах шаардлагатай байгааг онцоллоо.
2025/03/12
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ