Дотоод мэдээ

Монгол Улсад төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын эмэгтэй алба хаагчид хурандаа цол олгож эхэлсний 30 жилийн ой өнөөдөр тохиож байна

Өнөөдөр Монгол Улсад цэргийн эмэгтэй алба хаагчид хурандаа цол олгож эхэлсний 30 жилийн ойн хүрээнд ёслол хүндэтгэлийн энэ арга хэмжээг “Монгол хурандаа” нийгэмлэгээс төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудтайгаа хамтран анх удаа зохион байгууллаа.

Дэлгэрэнгүйnorth_east
Нийт нутгийн 6 хувь нь ой, хээрийн түймэрт өртөх эрсдэл "маш их" байна

Манай орны нийт газар нутгийн 7.9 хувь орчим нь ойгоор бүрхэгдсэн. Энэ нь ойролцоогоор 12.9 сая га газрыг эзэлж, Хөвсгөл, Сэлэнгэ, Булган, Хэнтий зэрэг хойд бүсийн аймагт голдуу төвлөрдөг. Монголын ой ихэвчлэн шилмүүст төрлийн хар мод, нарс, хуш, гацуураас бүрддэг бөгөөд эдгээр ой нь экосистемийн тэнцвэрт байдал, уур амьсгалын зохицуулалт, хөрс хамгаалахад чухал үүрэгтэй юм.

Өнгөрсөн сард 11 төрлийн 74 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдлээ

Өмнөх сарын гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлагатай харьцуулахад төөрсөн, сураггүй болсон дуудлага 25%, цас шаварт суусан дуудлага 25%, өндрөөс унах осол 62.5% тус тус ихэссэн байна.

Ерөө сумын "Их-алт" гэдэг газар гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн “Их-Алт” гэдэг газар энэ сарын 06-нд гарсан ойн түймрийг өнөөдөр /2025.06.10/ 12:00 цагт бүрэн унтрааж, орон нутагт нь хүлээлгэн өглөө.

Иргэний хамгаалалт, гамшгаас аврах газрын удирдлагуудтай уулзалт хийж, сургалтын төв болон байгууламжийн үйл ажиллагаатай танилцлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Наташа Пирц Мусар өнгөрсөн оны наймдугаар сарын 20-21-ний өдрүүдэд манай улсад төрийн айлчлал хийх үеэр хамтран баталсан “Монгол Словенийн хамтарсан тунхаглал”-д гамшгийн удирдлагын чадавхыг бэхжүүлэх, сургалтын хөтөлбөр боловсруулах зэргээр харилцан туршлага солилцохыг дэмжиж ажиллана гэж заасан нь хоёр байгууллагын хамтын ажиллагааны эхлэлд гол түлхэц болсон юм. 

Говь-Алтай аймагт "Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг”-ийг зохион байгууллаа

Монгол Улсын Шадар сайдтай  Говь-Алтай аймгийн Засаг даргын байгуулсан үр дүнгийн гэрээний дагуу Онцгой байдлын ерөнхий газрааас тус аймагт “Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг”-ийг энэ сарын 9-11-ний өдрүүдэд зохион байгуулж байна.

Ерөө сумын "Баруун сэнстэй" гэдэг газар гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраалаа

Урьдчилсан байдлаар дээрх түймэрт ойн 50 га, хээрийн 50 га талбай өртөж шатсан байна.

Олон талт салбар хуралдаануудад илтгэгчээр оролцож, мэдээлэл хийлээ

Энэхүү салбар хуралдаан нь хүчтэй салхи, шороон шуурганы менежментийг үндэсний болон орон нутгийн гамшгийн эрсдэлийг бууруулах стратегид нэгтгэн уялдуулах, салбар хоорондын хамтын ажиллагааг дэмжих, гамшгийн бэлэн байдал, хариу арга хэмжээг сайжруулахын тулд засаглалын механизмийг бэхжүүлэх зэрэг олон чухал сэдвийг хөндлөө.

“Эрт сэрэмжлүүлгийг хүн бүрт” санаачлагыг дэмжин ажиллахаа илэрхийллээ

Азийн хөгжлийн банктай хамтран “Монгол Улсад гамшгийн аюулыг зарлан мэдээлэх нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх төсөл”-ийг 2026 оноос хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг онцлоод, Тусгай төлөөлөгч Камал Кишор Монгол Улсын гамшигтай тэмцэх, гамшгийн эрсдэлийг бууруулахад идэвх чармайлт гарган ажиллаж байгаад талархал илэрхийллээ.