Говь-Алтай аймагт "Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг”-ийг зохион байгууллаа

A- A A+

Монгол Улсын Шадар сайдтай  Говь-Алтай аймгийн Засаг даргын байгуулсан үр дүнгийн гэрээний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас тус аймагт “Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг”-ийг энэ сарын 9-11-ний өдрүүдэд зохион байгууллаа. 

Энэ хүрээнд ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа А.Дашнямаар ахлуулсан ажлын хэсэг аймгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах 13 алба, тусгай зориулалттай мэргэжлийн анги, хуулийн этгээдийн томилгоот 697 бие бүрэлдэхүүн, 47 нэгж техникийн техник хэрэгсэл, хүн нэг бүрийн үүргэвчний иж бүрдлийг шалгалаа.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн аймгийн 13 суманд гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг зохион байгуулсан бөгөөд аймаг, сум бүрийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах орон нутгийн алба, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн, бүх шатны байгууллагын бэлтгэл бэлэн байдлыг хангуулж, байгууллага хоорондын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулан болзошгүй гамшгийн хор уршгийг хохирол багатай даван туулах чадавхыг нэмэгдүүлсэн юм. 

 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн довтолгооны шатны төрлөөр эхэлж байна

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн довтолгооны шатны төрлөөр эхэлж байна

Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв

Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэж байна

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ