Дотоод мэдээ

Монгол Улсад төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын эмэгтэй алба хаагчид хурандаа цол олгож эхэлсний 30 жилийн ой өнөөдөр тохиож байна

Өнөөдөр Монгол Улсад цэргийн эмэгтэй алба хаагчид хурандаа цол олгож эхэлсний 30 жилийн ойн хүрээнд ёслол хүндэтгэлийн энэ арга хэмжээг “Монгол хурандаа” нийгэмлэгээс төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудтайгаа хамтран анх удаа зохион байгууллаа.

Дэлгэрэнгүйnorth_east
Ой, хээрийн 2 түймрийг бүрэн унтраалаа

Төв аймгийн Эрдэнэ сумын Чулуут багийн "Ар минжийн голын бэлчир" гэдэг газар гарсан түймрийг өнөөдөр /2025.06.30/ 17:50 цагт, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын “Худгийн гуу” гэдэг газар гарсан ой, хээрийн түймрийг 18:10 цагт тус тус бүрэн унтраалаа.

Ой, хээрийн 5 түймрийг цурамд оруулж, 3 түймрийг унтраах ажиллагаа үргэлжилж байна

Улсын хэмжээнд өнөөдөр /2025.06.30/ 15:25 цагийн байдлаар Сэлэнгэ аймгийн Хүдэр, Дархан-Уул аймгийн Хонгор, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд гарсан 3 ойн түймрийг бүрэн унтраасан.

Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа

Улсын хэмжээнд сүүлийн 5 хоногийн хугацаанд /2025.06.25-30/ Сэлэнгэ, Булган, Дорнод, Дархан-Уул, Төв аймагт нийт 22 ой, хээрийн гал түймэр  бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа.

Аюулт үзэгдэл, ослын 120 удаагийн дуудлага бүртгэгдлээ

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 29 иргэний амь насыг авран хамгаалж,  утаажилтын бүсээс 44 иргэнийг гаргаж, аюулгүй байдлыг ханган ажиллалаа. 

Ирэх саруудын буюу улирлын ерөнхий төлөв

Цаг уурын байгууллагаас гаргасан улирлын ерөнхий төлөвөөр буюу наймдугаар сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас нутгийн өмнөд хэсгээр ахиу байх хэдий ч уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой гэнэтийн ус ихтэй аадар борооны давтагдал нэмэгдэж байгаа тул нийт нутгаар болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Ой, хээрийн түймрийн нөхцөл байдалтай холбогдуулан цахимаар мэдээлэл сонслоо

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, Шадар сайд С.Амарсайхан нар ой, хээрийн түймрийн нөхцөл байдалтай холбогдуулан цахим хурал хийж, мэдээлэл сонслоо.

Улсын хэмжээнд 5 түймэр цурманд, 9 түймрийг унтраах ажиллагаа үргэлжилж байна

Улсын хэмжээнд өнөөдөр /2025.06.28/ 11:00 цагийн байдлаар Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Булган аймгийн Бугат, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Шарын гол, Алтанбулаг сумын “Гурван цагаан толгой”, “Орос даваа” гэх газруудад гарсан 5 ой, хээрийн гал түймрийг цурамд оруулсан. Мөн Хэнтий аймгийн Батширээт, Сэлэнгэ аймгийн Ерөө, Хүдэр, Алтанбулаг суманд гарсан нийт 9 түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна.

Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд гарсан түймрийг бүрэн унтраалаа

Урьдчилсан байдлаар ой, хээрийн түймэрт 5.5 га орчим талбай өртсөн байна.