Дотоод мэдээ

Монгол Улсад төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын эмэгтэй алба хаагчид хурандаа цол олгож эхэлсний 30 жилийн ой өнөөдөр тохиож байна

Өнөөдөр Монгол Улсад цэргийн эмэгтэй алба хаагчид хурандаа цол олгож эхэлсний 30 жилийн ойн хүрээнд ёслол хүндэтгэлийн энэ арга хэмжээг “Монгол хурандаа” нийгэмлэгээс төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудтайгаа хамтран анх удаа зохион байгууллаа.

Дэлгэрэнгүйnorth_east
Нийт нутгийн 38 хувьд гантай болон гандуу байна

Баян-Өлгий, Увс, Сэлэнгийн зарим нутгаар, Ховд, Завхан, Өвөрхангай, Дархан-Уул, Төвийн ганц нэг сумын нутгаар муу, Архангай, Говьсүмбэр Дорнод, Сүхбаатарын нийт, Говь-Алтай, Хөвсгөл, Дорноговийн ихэнх, Баянхонгор, Булган, Өвөрхангай, Төв, Өмнөговь зарим, Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Булган, Сэлэнгэ, Дундговь, Хэнтийн цөөн сумдын нутгаар хэвийн, бусад нутгаар дунд байна.

Түймрийн голомтод Онцгой байдал, мэргэжлийн ангийн 512 хүн ажиллаж байна

Өнгөрөгч долоодугаар сард Булган, Баян-Өлгий, Дорнод, Төв, Хэнтий, Сэлэнгэ, Хөвсгөл аймгуудад нийт 66 ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэнээс 53 ой, хээрийн гал түймрийг бүрэн унтраасан бөгөөд 64 ойн гал түймрийг хиймэл дагуулын дулаан илрүүлэх сайтаас шуурхай илрүүлж, унтраах ажиллагааг зохион байгуулж байна.

Хөвсгөл аймагт гарсан түймрийн голомтод ажиллах алба хаагчдыг нисдэг тэргээр хүргэж байна

Дээрх түймрийг www.firms.modaps.eosdis.nasa.gov болон www.icc.mn сайтаар илрүүлсэн бөгөөд автоамшин, техник хүрэлцэн очих боломжгүй учраас агаараас тандах, алба хаагчдыг хүргэх ажлыг зохион байгуулж байгаа юм.

Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв

Цаг уурын байгууллагаас гаргасан улирлын ерөнхий төлөвөөр есдүгээр сард агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим байх боловч говь болон зүүн аймгуудын нутгаар дунджаас дулаан байна. Хур тунадас говийн аймгуудын нутгаар дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Ой, хээрийн 11 түймэртэй байгаагаас 4 түймрийг цурманд оруулж, 7 түймрийг унтраахаар ажиллаж байна

Сэлэнгэ аймгийн Мандал сумаас Ерөө сумын  “Гурт уул” гэдэг газар гарсан ойн гал түймрийн голомтод ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн нисдэг тэргээр 14 алба хаагчийг тээвэрлэн хүргэж байна.

Аюулгүй байдлаа шалгаж, анхан шатны мэдлэгээ дээшлүүлэхийг уриалж байна

“Аюулгүй байдлаа шалгах өдөр” өнөөдөр буюу долоодугаар сарын 29-нд тохиож байгаа тул  иргэд, аж, ахуйн нэгж байгууллагыг  http://quiz.belenbai.mn/ сайтад хандан, өөрийн болоод өрх гэр, албан байгууллагынхаа эрсдэлийг тооцож, хариу арга хэмжээг хэрэгжүүлэхийг зөвлөж байна.

Энэ сард бүртгэгдсэн 63 ой, хээрийн түймрээс 51 түймрийг бүрэн унтраалаа

Он гарсаар улсын хэмжээнд 208 түймэр бүртгэгддсэн бөгөөд долдугаар сард  Булган, Баян-Өлгий, Дорнод, Төв, Хэнтий, Сэлэнгэ, аймагт нийт 63 ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэнээс 51 ой, хээрийн гал түймрийг бүрэн унтраалаа.

Гангийн эрсдэлийн үнэлгээгээр Өвөрхангай, Баян-Өлгий, Өмнөговь, Ховд, Дорноговь аймгууд их эрсдэлтэй байна

Гангийн үнэлгээг Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоолоор батлагдсан журам,  Шадар  сайдын  2021  оны 68  дугаар  тушаалаар батлагдсан “Ган, зудын эрсдэлийн үнэлгээ хийх заавар” болон олон улсад мөрдөгдөж байгаа гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээний аргазүйн хүрээнд боловсруулсан асуумжийн дагуу эрсдэлийн түвшинг тодорхойллоо.