Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласны 102 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан зарим алба хаагчдад цол олгох, албаны шагналаар шагнах арга хэмжээ өнөөдөр ОБЕГ-т боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Цэргийн гавьяаны одон”-оор-1, “Цэргийн хүндэт медаль”-аар-1, Шадар сайдын тушаалаар Онцгой байдлын албаны “Онц гал сөнөөгч” тэмдгээр 2 алба хаагчийг шагнасан юм.

Мөн ОБЕГ-ын даргын тушаалаар дэд хурандаа цолыг 6, хошууч цолыг 12, ахмад цолыг 8, ахлах дэслэгч цолыг 26, дэслэгч цолыг 6 алба хаагчид тус тус олголоо.

Харин Онцгой байдлын байгууллагыг бэхжүүлэх, аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, хоор уршгийг арилгах, түүнтэй тэмцэх ажилд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайдын яамны Цэргийн хамтын ажиллагааны өүлгийн ажилтан Б.Нандинчимэгийг ОБЕГ-ын "Жуух бичиг"-ээр шагналаа.

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян "Тусгаар тогтнолын бэлгэдэл болсон энэхүү түүхт өдөр ажил, үйлсээ үнэлүүлсэн нийт алба хаагчдад баяр хүргэе. Шагнал, урамшуулал бол ажил, үйлсийн хэмжүүр ч үүрэг, харицлага дагаж байдаг онцлогтой. Энэхүү өдрийг тохиолдуулан нийт алба хаагчид болоон тэдний гэр бүлд хамгийн сайн, сайхан бүхнийг хүсэн ерөөе" гэлээ.

2026/11/25
Шинэ мэдээМонгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласны 102 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан зарим алба хаагчдад цол олгох, албаны шагналаар шагнах арга хэмжээ өнөөдөр ОБЕГ-т боллоо.
2026/11/25
ПодкастЗочин: Монголын Гал унтраах техник спортын холбооны удирдах зөвлөлийн дарга, бэлтгэл хурандаа С.Баттөмөр
2026/11/25
Шинэ мэдээУулзалт бүрийг бодит тохиролцоо, тохиролцоо бүрийг төсөл хөтөлбөр, төсөл бүрийг хөрөнгө оруулалт, ажлын байр болгож, үр дүнд хүргэх нэн чухал байна.