Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Дорнод аймгийн 1 суманд 0.8 мм, Сүхбаатар аймгийн 1 суманд 0.4 мм цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй. Төв аймгийн зүүн хойд, Дорнод, Сүхбаатарын өмнөд сумдын нутгаар 0.0-0.5 мм ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -13...-18 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Халх голын хөндийгөөр -7...-12 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3...-2 градус, бусад нутгаар -3…-8 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ, ялимгүй цас орно, салхи баруун хойноос секундэд 4-9 метр, Өдөртөө -4...-6 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 22-нд Хөвсгөл, Сэлэнгэ, Булганы зарим сумд, Төв, Хэнтийн хойд сумдын нутгаар, 23-нд Сэлэнгийн зүүн, Хэнтий, Дорнодын хойд, Төв аймгийн зүүн хойд сумдын нутгаар 0.1-2.0 мм цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчмоор -27...-32 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -20...-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -8...-13 градус, бусад нутгаар -14...-19 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -14...-19 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хараа, Ерөө голын хөндийгөөр -10...-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -1...-6 градус, бусад нутгаар -6...-11 градус хүйтэн байна.
Гал түймэр:
Төв аймгийн Баян сумын Цавчир багийн “Задгай”-д байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.19-ний өдрийн 09:57 цагт хүлээн авсан. Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 80 дугаар ангийн алба хаагчдыг очиход 14х8 метрийн хэмжээтэй байшингийн 6х2 метрийн хэмжээтэй үүдний амбаар шатаж байсныг ажиллаж унтраасан.
Төв аймгийн Зуунмод сумын Баянхошуу багт суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 11.19-ний өдрийн 12:14 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 24 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ийн “Prius-11” загварын суудлын автомашины хөдөлгүүр шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Өлгий багийн “Хүдэрийн биет” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 5 км-т/ уурын зуухны барилга шатаж байна гэсэн дуудлагыг 11.19-ний өдрийн 19:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн 49 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн уурын зуухны 5х7 метрийн хэмжээтэй барилгад нам даралтын зуух, 0.5 тн нүүрс, цахилгаан хувиарлах самбар тус тус шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд дэлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 11.19-ний өдрийн 20:16 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчддыг очиход иргэн М-ийн 12х6 метрийн хэмжээтэй хүнсний дэлгүүрийн залгаа 2х2 метрийн хэмжээтэй галлагааны өрөөний дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 7 дугаар хороонд хогийн сувагт хог шатаж байна гэсэн дуудлагыг 11.19-ний өдрийн 20:37 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход 3х3 метрийн хэмжээтэй хогийн сувагт хог шатаж байсныг ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 18 иргэнийг гаргасан.
Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багт автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 11.20-ны өдрийн 02:04 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 31 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ийн "Mazda CX-7" загварын суудлын автомашин шатаж байсныг ажиллаж унтраасан.
Булган аймгийн Дашинчилэн сумын 4 дүгээр багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.20-ны өдрийн 02:08 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Дашинчилэн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 5 ханатай гэр шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд авто замын зорчих хэсэгт автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 11.20-ны өдрийн 02:20 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход эзэмшигч тодорхойгүй "Crown" загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.20-ны өдрийн 04:31 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-гийн 12х5 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Төөрсөн, сураггүй болсон: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Үерт багийн "Хужиртын-Ам" гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 15 км-т/ тус сумын харьяат малчин Ш нь 11.16-ны өдрийн 14:00 цагт малдаа явган яваад сураггүй болсон тул хамтран ажиллах тухай Цагдаагийн байгууллагын албан бичгийг 11.18-ны өдрийн 14:31 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхэн иргэн Ш /60 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2026/11/20
Шинэ мэдээЦахим залилангийн талаар мэдээлэх: 102 | 51-265666
2026/11/20
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
2026/11/20
Шинэ мэдээОйрын өдрүүдэд улсын хэмжээнд цас их унаж, хөдөөд отор нүүдлийн хөдөлгөөн нэмэгдэж буй. Мөн энэ өвөл олон жилийн дунджаас 5 хэмээр хүйтэн байна гэсэн судалгаа гарчээ.