Цахим хадлага үйлдэгчдийн ашигладаг техник, программ хангамж байнга шинэчлэгдэж, арга, техник өөрчлөгдөж байгаа учраас хүн бүр урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэлтэй байхыг сануулж байна.
Иймд:
Танихгүй, сэжигтэй холбоос дээр бүү дар.
Картын мэдээлэл, банкны нэвтрэх нэр, нууц үг, нэг удаагийн баталгаажуулах кодоо хэнд ч бүү өг.
Шагнал авахын тулд урьдчилгаа төлбөр, шимтгэл төлөхийг шаардвал бүү итгэ.
Ямар ч банк, байгууллага хүрд эргүүлж шагнал олгохгүй гэдгийг санаарай.
Цахим залилангийн талаар мэдээлэх: 102 | 51-265666

2026/11/20
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
2026/11/20
Шинэ мэдээОйрын өдрүүдэд улсын хэмжээнд цас их унаж, хөдөөд отор нүүдлийн хөдөлгөөн нэмэгдэж буй. Мөн энэ өвөл олон жилийн дунджаас 5 хэмээр хүйтэн байна гэсэн судалгаа гарчээ.
2026/11/20
Шинэ мэдээТодруулбал мэдээлэл, дуудлага өгч байгаа иргэн өөрийн байгаа газрынхаа хаягаа мэдэхгүй, координат өгөх боломжгүй тохиолдолд өөрийн ухаалаг гар утсан дээрээ интернэттэй болон интернэтгүй үед “what3word” программыг ашиглан 3 үгт хаягаа ирүүлснээр дуудлагын байршлыг нарийвчлалтайгаар тогтоож, цаг алдалгүй шуурхай мэдээллийг хүлээн авах боломжийг бүрдүүлдэг юм. Мөн та тухайн газар, орныхоо онцлогийг судалж, цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг тогтмол хүлээн авч, техник хэрэгсэл болон хувийн бэлтгэл, бэлэн байдлаа сайтар ханган болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй.