Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй. Төв аймгийн зүүн хойд, Сэлэнгийн зүүн, Хэнтийн хойд, Дорнод, Сүхбаатарын зарим сумдын нутгаар 0.0-1.0 мм цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Агаарын температур өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -15...-20 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хараа, Ерөө, Халх голын хөндийгөөр -9...-14 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +1...-4 градус, бусад нутгаар -4…-9 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас орно, өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -15...-17 градус, бусад хэсгээр -12...-14 градус, өдөртөө -3...-5 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 20-нд Сүхбаатарын зарим сумдын нутгаар 0.0-1.0 мм цас орж, зөөлөн цасан шуурга шуурна, 22-нд Хөвсгөл, Сэлэнгэ, Булганы зарим сумд, Төв, Хэнтийн хойд сумдын нутгаар, 23-нд Сэлэнгийн зүүн, Хэнтий, Дорнодын хойд, Төв аймаг, Сүхбаатарын зарим сумдын нутгаар 0.1-2.0 мм цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 21-нд өдөртөө ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна. Бусад хугацаанд шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчмоор -27...-32 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -20...-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -8...-13 градус, бусад нутгаар -14...-19 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -14...-19 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хараа, Ерөө голын хөндийгөөр -10...-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -1...-6 градус, бусад нутгаар -6...-11 градус хүйтэн байна.
Гал түймэр:
Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 11.18-ны өдрийн 18:11 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход 2х4 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг ажиллаж унтраасан.
Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багт хүнсний дэлгүүрээс утаа гарч байна гэсэн дуудлагыг 11.19-ний өдрийн 01:16 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 54, 22 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 15х10 метрийн хэмжээтэй хүнсний дэлгүүр шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд гал гарч байна гэсэн дуудлагыг 11.19-ний өдрийн 04:32 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход 2х2 метрийн хэмжээтэй талбай шатаж байсныг ажиллаж унтраасан.
Геологийн гаралтай аюулт үзэгдэл:
Газар хөдлөлт: Говь-Алтай аймгийн Тонхил сумын Алтан соёмбо багийн “Урд голын ам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 220 км, сумын төвөөс баруун урд зүгт 67 км/ 2026.11.18-ны өдрийн 09:22:01 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн 09:28 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Тонхил сумын Засаг даргын Тамгын газрын дарга, сумын багийн Бага сургуулийн захирал болон малчнаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл сул мэдрэгдсэн, учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2026/11/19
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
2026/11/19
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
2026/11/19
Шинэ мэдээЭнхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдыг хүлээн авч уулзлаа