Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс дахь НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний XV мотобуудлагын батальонд үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн цэнхэр дуулгатан-энхийг сахиулагчид эх орондоо ирээд байна.
Өнөөдөр (2026.11.17) Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн Онцгой байдлын байгууллагын 15 алба хаагчийг хүлээн авч уулзлаа. Хошууч генерал Г.Ариунбуян энхийг сахиулагчдадаа хандан НҮБ-ын энхийг сахиулах ариун үүргээ амжилттай биелүүлэн, албаны нэр хүнд цаашлаад эх орон, Зэвсэгт хүчний нэр хүндийг өндөрт өргөж, үнэтэй хувь нэмэр оруулаад ирсэнд талархал илэрхийлэв.


Энэ үеэр үүргээ амжилттай гүйцэтгэсэн алба хаагчдыг Онцгой байдлын ерөнхий газрын даргын "Жуух бичиг", “Онцгой байдлын албаны төлөө” I, II, III зэргийн тэмдгээр тус тус шагнаж урамшуулав. Тодруулбал I-р зэргийн тэмдгээр 1 алба хаагч, II-р зэргийн тэмдгээр 2, III-р зэргийн тэмдгээр 7 алба хаагч, Онцгой байдлын ерөнхий газрын "Жуух бичиг"-ээр 5 алба хаагчийг тус тус шагнаж урамшуулсан юм.


XV ээлжинд үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдыг Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч, дэд хурандаа Т.Өнербек ахалсан юм.
2026/11/17
Шинэ мэдээЭнхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдыг хүлээн авч уулзлаа
2026/11/17
Шинэ мэдээМонгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр ОБЕГ болон Улсын онцгой комиссын шуурхай штабт ажиллаж, 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл, гамшгийн эрсдэлийн үнэлгээ, хариу арга хэмжээний бэлэн байдалтай танилцан, холбогдох үүрэг, чиглэлийг өглөө.
2026/11/17
Шинэ мэдээ“Химийн бодисын хууль, эрх зүйн орчин” сэдэвт олон улсын семинарт оролцлоо