“Химийн бодисын хууль, эрх зүйн орчин” сэдэвт олон улсын семинарт оролцлоо

A- A A+

БНХАУ-ын Онцгой байдлын яам, Сычуаны Хими технологийн их сургуультай хамтран зохион байгуулсан “Химийн бодисын хууль, эрх зүйн орчин” сэдэвт семинар энэ сарын 09-16-ны өдрүүдэд тус улсын Сычуань мужийн Лужоу хотод боллоо.

Тус семинарт БНХАУ-аас химийн бодис импортолдог 13 орны төлөөлөл оролцсон юм. Монгол Улсаас Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга, хурандаа П.Чимэдцэрэн, химич-судлаач, ахмад Б.Ариунтунгалаг нар оролцлоо.

Семинарын агуулга нь Химийн аюултай бодисын тухай хууль, түүнийг даган гарсан эрх зүйн зохицуулалтуудын тухай, тодруулбал химийн бодисыг үйлдвэрлэх, ашиглах, тээвэрлэх, хадгалах үеийн аюулгүй байдлыг хэрхэн хангаж буй талаар Хятад улсын эрх зүйн зохицуулалт, хэрэгжилтийн туршлагыг хуваалцсан үр дүнтэй семинар боллоо.

Мөн семинарын үеэр Сычуань мужийн Хими технологийн коллежид ажиллаж, химийн аюулгүй байдлыг хангах сургалтын хөтөлбөрүүдтэй танилцсан юм. Семинарын үеэр оролцогч орнуудын химийн ослын үеийн аюулгүй байдлыг хангаж буй мэдээлэл солилцож, Монгол Улсын оролцогчид өөрийн орны энэ төрлийн судалгааны үр дүнгээсээ хуваалцаж харилцан туршлага солилцлоо.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Онцгой байдлын байгууллагын нярвуудыг чадавхжуулах цахим сургалт зохион байгууллаа

Онцгой байдлын байгууллагын нярав нарыг чадавхжуулах цахим сургалт зохион байгууллаа

Аюулт үзэгдэл, ослын 94 удаагийн дуудлага бүртгэгдлээ

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 8 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 2 иргэнийг гаргалаа.