Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хотод 5 см, Архангай аймгийн 12 суманд 0.1-2 см, Баянхонгор аймгийн 14 суманд 1 см, Булган аймгийн 8 суманд 4-10 см, Дархан-Уул аймгийн 4 суманд 4.9 см, Өмнөговь аймгийн 7 суманд 01-0.3 мм, Завхан аймгийн 15 суманд 2-8 см Орхон аймгийн 2 суманд 0.9 мм, Өвөрхангай аймгийн 18 суманд 0.3-3 см Өмнөговь аймгийн 8 суманд 2 см, Сүхбаатар аймгийн 2 суманд 0.2 мм, Сэлэнгэ аймгийн 5 суманд 0.6мм Төв аймгийн 27 суманд 31.6 см, Хөвсгөл аймгийн 7 суманд 0.3-4 см Хэнтий аймгийн 15 суманд 8 см цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр багавтар үүлтэй. Бусад нутгаар үүлэрхэг. Дорноговь, Сүхбаатарын ихэнх, Төв, Сэлэнгэ, Дундговь, Дорнодын зарим, Хэнтийн өмнөд сумдын нутгаар 0.0-4.0 мм нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -16...-21 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хараа, Ерөө голын хөндийгөөр -11...-16 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3...-8 градус, бусад нутгаар -7…-12 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Үүлэрхэг, ялимгүй цас орно, салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө -8...-10 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 18, 19-нд Сэлэнгэ, Хэнтийн хойд, Төв аймгийн зүүн хойд, Дорнодын зарим сумдын нутгаар, 20-нд Сэлэнгийн зүүн, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын зарим сумдын нутгаар 0.0-2.0 мм цас орж, цасан шуурга шуурна. Салхи 18-нд говь, тал, хээрийн нутгаар, 19, 20-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтэрч, Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчмоор -27...-32 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -20...-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -8...-13 градус, бусад нутгаар -14...-19 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -15...-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -1...-6 градус, бусад нутгаар -7...-12 градус хүйтэн байна.
Гал түймэр:
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Цагаан-Овоо багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.16-ны өдрийн 09:06 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн 10х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Ховд аймгийн Жаргалант сумын Наран багт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 11.16-ны өдрийн 20:09 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 48 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн А-гийн 4х2 метрийн хэмжээтэй дугуй засварын дээвэр шатаж байсныг ажиллаж унтраасан.
Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.16-ны өдрийн 21:53 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-гийн 12х6 метрийн хэмжээтэй 1 давхар байшингийн 5х6 метрийн хэмжээтэй өрөө, эд зүйлсийн хамт бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.17-ны өдрийн 02:58 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ийн 4х6 метрийн хэмжээтэй 1 давхар байшин эд зүйлсийн хамт шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Цас шаварт суусан: Өвөрхангай аймгийн Тарагт сумын Алтан тал багийн “Алтан талын гарам” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 25 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 60 км-т, 46.17180 103.00590/ "Онги"-ийн голын усанд суудлын автомашинууд суусан байна гэсэн дуудлагыг 11.16-ны өдрийн 23:23 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход Өвөрхангай аймгийн Сант сумаас Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын чиглэлд зорчиж явсан иргэн Б-гийн RX450 загварын автомашин /4 зорчигчтой/, иргэн О-гийн “Приус-41” загварын автомашин /1 зорчигчтой/, иргэн Ц-гийн “Premio” загварын автомашин /3 зорчигчтой/ голд суусан байсныг ажиллаж татан гаргасан.
Ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:
Цас, нойтон цас: Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Баянгол багийн “Тагийн-Орой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 115 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 35 км/ 11.13-ны өдрөөс хойш 50-70 см зузаан цас орсны улмаас зам даваа хаагдаж, уулан дээр өвөлжиж байсан 2 айл цасанд боогдсон тухай дуудлагыг 11.15-ны өдрийн 11:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Аврах ангийн алба хаагчид, Мэргэжлийн ангийн ажилтнууд, ар гэрийнхэн малчин Г /55 настай, эрэгтэй/, О /55 настай, эмэгтэй/, Б /31 настай, эрэгтэй/ нарыг 1400 бог малтай нь 11.16-ны өдрийн 10:09 цагт, малчин Б /34 настай, эрэгтэй/, Б /32 настай, эмэгтэй/, Б /16 хоногтой, эрэгтэй/ нарыг 700 бог малтай нь 12:00 цагт тус тус уулнаас буулгасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2026/11/17
Шинэ мэдээ“Химийн бодисын хууль, эрх зүйн орчин” сэдэвт олон улсын семинарт оролцлоо
2026/11/17
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
2026/11/17
Шинэ мэдээОнцгой байдлын байгууллагын нярав нарыг чадавхжуулах цахим сургалт зохион байгууллаа