Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Архангай аймгийн 15 суманд 0.2 мм, Баянхонгор аймгийн 19 суманд 2 мм, Булган аймгийн 16 суманд 14 см, Говь-Алтай аймгийн 9 суманд 4 мм, Дундговь аймгийн 12 суманд 1 мм, Завхан аймгийн 1 суманд 0.3 мм, Орхон аймгийн 2 суманд 5 см, Өвөрхангай аймгийн 17 суманд 0.1 мм, Өмнөговь аймгийн 12 суманд 4 мм, Увс аймгийн 1 суманд 0.7 мм, Ховд аймгийн 17 суманд 2 мм, Хөвсгөл аймгийн 3 суманд 1.3 см цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. 15-16-нд шилжих шөнө Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговийн ихэнх, Архангай, Булган, Сэлэнгэ, Дорноговийн өмнөд, Дундговь, Төв аймгийн баруун сумдын нутгаар, 16-ны өдөр Хөвсгөлийн зарим, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговийн хойд, Дорноговийн өмнөд, Завхан, Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Дундговь, Төв аймгийн ихэнх сумдын нутгаар 0.2-3.0 мм нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Агаарын температур өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр -8...-13 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +2...-3 градус, бусад нутгаар -3…-8 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Шөнөдөө ялимгүй цас, өдөртөө цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -16...-18 градус, бусад хэсгээр -11...-13 градус, өдөртөө -6...-8 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 16-17-нд шилжих шөнө Төв, Дундговийн ихэнх, Баянхонгор, Өмнөговь, Дорноговийн хойд, Архангай, Өвөрхангай, Хэнтий, Булган, Сэлэнгэ, Дорнодын зарим сумдын нутгаар, 17-ны өдөр Сүхбаатар, Дорнодын ихэнх, Төв, Сэлэнгэ, Дундговийн зүүн, Хэнтий, Дорноговийн зарим сумдын нутгаар 0.0-6.0 мм, 18, 19-нд Сэлэнгэ, Хэнтийн хойд, Дорнодын зүүн сумдын нутгаар, 20-нд Сэлэнгийн зүүн сумдын нутгаар 0.0-2.0 мм цас орж, цасан шуурга шуурна. Салхи 17-нд говь, тал, хээрийн нутгаар, 18-нд тал, хээрийн нутгаар, 19, 20-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтэрч, Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -27...-32 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -20...-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -6...-11 градус, бусад нутгаар -13...-18 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг, Идэр, Тэс голын хөндийгөөр -13...-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -0...-5 градус, бусад нутгаар -7...-12 градус хүйтэн байна.

Гал түймэр:

Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Сонсголонгийн задгайд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.15-ны өдрийн 08:14 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 18 дугаар ангийн алба хаагчдыг очиход эзэмшигч тодорхойгүй 5 ханатай гэр шатаж байсныг ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 11.15-ны өдрийн 13:21 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Х-гийн 5 ханатай гэрийн баруун тал хайрагдаж, 3х2 метрийн хэмжээтэй амбаар бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Баянтүмэн сумын Хотонт багийн “Гуравны булаг” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 17 км/ автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 11.15-ны өдрийн 14:03 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 52 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-гийн “Toyota Prius-40” загварын суудлын автомашин шатаж байсныг ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Баян-Уул сумын Өвөр-Эрээн багийн Хиагтын 303 тоот /аймгийн төвөөс хойд зүгт 225 км, сумын төвөөс баруун хойд зүгт 25 км/ байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.15-ны өдрийн 21:13 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь 53 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн З-гийн 4х7 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг ажиллаж унтраасан.

Ой, хээрийн түймэр:

Хээрийн түймэр: Дорнод аймгийн Матад сумын Буян-Өндөр багийн “Хонгорын-Овоо” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 160 км, сумын төвөөс зүүн зүгт 130 км/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 11.15-ны өдрийн 16:35 цагт хүлээн авсан. Хилийн цэргийн 0306 дугаар ангийн алба хаагчид, “Петро Чайна Дачин тамсаг” ХХК-ийн 19 дүгээр талбайн ажилтнууд, орон нутгийн иргэд хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 18:47 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 300 га талбай өртөж шатсан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхийг 91.3 хувийн саналаар дэмжлээ

Улсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.