Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг гишүүдийн 91.3 хувийн саналаар дэмжлээ.

Улсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.

Хуулийн төсөлд орон нутгийн нөөцийг бүрдүүлэх, хадгалах, зарцуулах, нөхөн бүрдүүлэхэд Засаг даргын чиг үүрэг, хариуцлагыг тодорхой болгох, нөөцийн нэр төрөл, хэмжээ, байршлыг эрсдэлийн үнэлгээ, бодит хэрэгцээнд тулгуурлан төлөвлөхөөр тусгасан.

Мөн нөөцийн бараа, материалын мэдээллийг нэгдсэн цахим санд бүртгэх, бодит цагийн горимд хянах, агуулахын дэд бүтцийг шинэчлэх, бараа, материалын чанарын хяналтыг сайжруулах зохицуулалт ч орсон юм.
Түүнчлэн гамшгийн голомтод шаардлагатай бараа, материалыг цаг алдалгүй хүргэх зорилгоор онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн урьдчилан тогтоосон журам, хязгаарын хүрээнд гамшгийн нөөцөөс бараа, материал гаргах шийдвэрийг шуурхай гаргах эрх зүйн зохицуулалтыг тусгажээ.

Хуулийн төсөл батлагдсанаар аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарын нөөц бүрдүүлэх, зарцуулах эрх зүйн орчин тодорхой болж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд агуулахын дэд бүтцийг шинэчлэх, зах зээлийн зарчмаар хөгжүүлэх боломж бүрдэх юм.
Ингэснээр улсын нөөцийн удирдлага, хяналт, бэлэн байдал болон хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгож, гамшиг, онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээ авах шуурхай байдлыг нэмэгдүүлэх эрх зүйн орчин бүрдэнэ.

2026/11/13
Шинэ мэдээУлсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.
2026/11/13
Шинэ мэдээ“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо