“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Онцгой байдлын ерөнхий газрын Соёлын төвд танхим болон цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулагдлаа. Тус хурлыг Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, Онцгой байдлын ерөнхий газрын Ажиллагааны удирдлагын газар хамтран зохион байгуулав.



Эрдэм шинжилгээний бага хурлын зорилго нь гамшгийн үеийн эрэн хайх, аврах ажиллагааны онол, арга зүйг олон улсын болон дотоодын туршлага, сургамжид тулгуурлан боловсронгуй болгох арга замыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр дэвшүүлэн хэлэлцэж, бодлогын болон практик санал, зөвлөмж боловсруулахад чиглэсэн юм.




Хурлын үеэр эрэн хайх, аврах ажиллагааны эрх зүйн орчин, эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг бэхжүүлэх, олон улсын чиг хандлага, эрэн хайх, аврах ажиллагааны онол, арга зүй, шинэ техник технологийн хэрэглээний асуудлыг хөндсөн 8 илтгэл хэлэлцүүллээ.



Тухайлбал, эрэн хайх, аврах ажиллагааны эрх зүйн орчинд хийсэн (хийдэл) Gap шинжилгээ, Турк улсын 2023 оны газар хөдлөлтийн үеийн олон улсын хот доторх эрэн хайх, аврах ажиллагааны удирдлага, зохицуулалтын сургамж, Монгол Улсын дунд ангиллын аврах баг хөгжүүлэх үндэслэл, Эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг бэхжүүлэх хүн төвтэй загвар: Үзэл баримтлалын хүрээ ба арга зүй, Эрэн хайх, аврах ажиллагааны онол-арга зүй олон улсын чиг хандлага, эрх зүйн зохицуулалтын асуудлыг хөндсөн судалгааны ажлуудыг танилцуулсан юм.


Мөн цагдаа, онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаанд хэрэглэгддэг ижил төстэй утга агуулгатай нэр томьёоны зөрүү, ойлголцлын асуудал, эрэн хайх, аврах ажиллагаанд дрон ашиглаж буй өнөөгийн нөхцөл байдал, өндөр уулын бүсэд нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглах боломж, тулгамдаж буй асуудал, гамшгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд нийгмийн ажилтан, оюутнуудын бэлэн байдлыг хангах асуудлуудыг хэлэлцлээ.

2026/11/13
Шинэ мэдээУлсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.
2026/11/13
Шинэ мэдээ“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо